Tuesday, June 2, 2009

Химийн бодистой 50 мянга тонн хаягдлыг устгах төсөвгүй байна

Засгийн газрын 127 дугаар тогтоолын дагуу өнгөрсөн онд химийн бодисоор бохирдсон 10 аймгийн 120 гаруй цэгээс 200 мянга орчим тонн шлам, ул хөрсийг тээвэрлэн, саармагжуулалт хийж, тусгай цэгт булсан. Энэ .ажилд улсын төсвөөс 2,7 тэрбум, Байгаль орчны сайдын багцаас 300 сая төгрөг гаргаж хийсэн. Харин зарим газарт саармагжуулалт хийлгүй үлдээсэн байжээ. Цэвэрлээгүй үлдсэн Өмнөговь аймгийн Баян-Овоо, Манлай, Баяндалай, Гурван тэс, Хүрмэн, Ноён, Ханбогд сум, Баянхонгор, Өвөрхангай, Говь-Алтай аймагт нийт 50 мянга орчим тонн шлам, хаягдал байгаа аж.

Үүнийг Байгаль орчин аялал жуулчлалын яам, Онцгой байдлын ерөнхий газар, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар хамтран саармагжуулах, тээвэрлэж, булах ажлыг энэ онд хийж гүйцэтгэхээр төлөвлөөд байгаа гэнэ. Энэхүү ажилд ойролцоогоор 700 орчим сая төгрөг шаардагдах аж. Харин төсвийн санхүүжилт хийгдээгүйн улмаас уг ажил төлөвлөсөн хугацаанаасаа хожимдоод байгаа аж.

0 Сэтгэгдэл: