Thursday, April 30, 2009

Сумо мэдээ



1.Харумафүжи түрүүлэхээ амлав

2. Их аварга Асашёорюу нэрэмжит тэмцээнээ хийхийг мөрөөддөг

3. Ёкозүна Хакухо Японы иргэн болох уу?


Харумафүжи түрүүлэхээ амлав

Нацү башёд анх удаагаа озэки цолтныг тэргүүлэн барилдах Харумафүжи энэ жилийн хувьд өөртөө том зорилтыг тавиад буй. Тэрбээр өнгөрсөн жил озэки цол хүртэнэ хэмээн ам гарч, түүндээ хүрсэн бол хэдхэн хоногийн өмнө бэлтэл хийх үеэрээ энэ жилдээ багтан анхны түрүүгээ авахын төлөө барилдана хэмээн бас нэгэн амлалт өгөв. Түүний хувьд энэ сарын 14-ний өдөр 25 нас хүрсэн юм.


Их аварга Асашёорюу нэрэмжит тэмцээнээ хийхийг мөрөөддөг

Их аварга Асашёорюү “Ясукуни” сүмийн өмнөх сумогийн ёслолд оролцсоныхоо дараа сэтгүүлчидтэй уулзахдаа ийн өгүүлжээ. Эзэн хааны цомыг 23 удаа хүртээд буй тэрбээр “Сумогийн хайр хишгийг харамгүй хүртсэн би энэ хүрээнийхний ачийг хариулж залгамж хойч үеийг төрүүлэх нэрэмжит тэмцээнээ хийхсэн гэж хүсдэг. “Асашёорюүгийн цом” гэдэг нэр өгөөд ч юм уу, бага сургуулийн сурагчдын дунд тэмцээн зохиовол хүүхдүүд идэвхтэй оролцох байх. Японы сумогийн холбоо, Сонирхогчдын сумогийн холбоотой хамтарвал мөрөөдлөө биелүүлэх цаг ойрхон биз ээ” гэж ярьсан байна.


Ёкозүна Хакухо Японы иргэн болох уу?
Гуравдугаар сарын тэмцээнд бүх өрсөлдөгчөө илүүрхэн нэг ч унаагүй түрүүлсэн ёкозүна Хакухо Токио хотын Чиёда дүүрэг дэх Гадаад сэтгүүлчдийн холбооны байранд болсон хэвлэлийн бага хуралд оролцжээ. Энэ үеэр тэрбээр “Зодог тайлсныхаа дараа ояката болж залгамж халаагаа бэлтгэнэ” хэмээн ярьсан байна. Хэрэв Хакухо хэлсэндээ хүрч ояката болбол өмнө нь Японы иргэн болох ёстой. Одоо мөрдөж буй Японы сумогийн холбооны дүрэмд зөвхөн тус улсын иргэншилтэй хүн ояката болох эрхтэй гэсэн заалт байдаг аж.

1 Сэтгэгдэл:

Улстөрийн сонин said...

Ама-даа амжилт хүсье... Удахгүй аварга болнооо. Харин тэр муу Хакухо тэр чигтээ Япон руугаа яваасай. Яагаа ч гүй байж зодог тайлахаа ярьж явдаг.