Tuesday, April 21, 2009

Цагаан олимпийн анхны эрхийг “Алдар”-аас өвөртлөв6

Ирэх онд болох хамгийн том тэмцээн нь яах аргагүй Ванкувeр хотноо болох өвлийн олимп билээ. Манай улсаас цагаан олимпт жил бүр 4-5 тамирчин оролцдог. Тэгвэл “Алдар” хорооны тамирчин Х.Хаш-Эрдэнэ олимпийн эрхийн салхийг хагаллаа. Тэр ч бүү хэл анх удаа цанын төрөлд эрх авч байгаа Монгол тамирчнаар тодорч байгаа нь энэ ажээ.
Олон улсын цанын холбоо, “Ванкувер-2010″ цагаан олимпийн зохион байгуулах комисс монголын үндэсний олимпийн хороонд энэ тухай мэдээллийг албан ёсоор мэдэгдсэн байна.
Цанын төрөлд анх удаа эрх авсан тэрбээр 2006 оны Турины олимпт эх орноо төлөөлөн оролцож тугчаар нь ажиллаж байсан юм.


Түүнийг өвлийн олимпийн эрх авсныг нь тохиолдуулан өчигдөр монголын үндэсний олимпийн хорооны удирдлагууд хүлээн авч уулзав.
Уулзалтад Х.Хаш-Эрдэнээс гадна өвлийн спортын бусад тамирчин, дасгалжуулагчид оролцлоо.
Монголын цана, тэшүүрийн тамирчид 2010 оны Ванкуверын олимпийн эрх олгох цуврал тэмцээнүүдэд амжилттай оролцож, илүү олон эрх авахаар бэлтгэл, сургуулилтаа базааж байна.

0 Сэтгэгдэл: