Thursday, January 13, 2011

Хүн нисч чаддаг уу?


Оросын “Эхо планеты” сэтгүүлийн сурвалжлагч газраас 90 см орчим хөөрч чаддаг хоёр хүнтэй ярилцсан тухайгаа бичжээ. Тэд чадвараа улма дээшлүүлж нислэгийн 100 метрийн уралдаан зохиох бодолтой байгаагаа ч энд өгүүлжээ. Чухамдаа бидний хамгийн сайн мэдэх жишээ бол Мял Богд уулнаас ууланд нисэж хүрдэг байсан тухай домог мэт яриа юм.


Дэлхийн олон оронд нисдэг хүн байдгийг ам дамжин ярьдаг ч шинжлэх ухааны үндэслэлээр тодорхойлж чадахгүй л байна. Хүн нисч болохыг батлах гэж хүний чадварыг хөгжүүлэх төвүүд, йог, бясалгалын газрууд өөр өөрөөр тайлбарладаг. Ямартаа ч хүн нисэхийн тулд яах ёстойг тэд өөрсдийнхөөрөө тайлбарладаг ч нисэхэд ганцхан итгэл үнэмшил чухал нөлөөтэй гэдэгтэй санал нэгддэг байна. Яг л анх усанд сэлж сурч байгаа мэт өөртөө маш их итгэх хэрэгтэй гэнэ. Өөрийгөө нисдэг хэмээх нэгэн хүн хэлэхдээ “Би цэцэрлэгт хүрээлэнд моддын дээгүүр нисдэг. Нисэхдээ эгц босоогоороо байх нь тэнцвэрээ алдахгүй байхад минь тусалдаг” хэмээсэн байна. Тэр анх нэгэн амралтын өдөр сүм рүү залбирал хийхээр явж байхдаа хөл нь газар хүрэхгүй байгааг мэдээд маш их сандарчээ. Доошоо харвал газраас хэдэн арван см өргөгдсөн байсанд их л мэгдсэн гэдэг. Сандрах тусам улам дээшлэсээр байжээ. Тусламж гуйх гэтэл сандарсан байсан тул дуугарч ч чадаагүй. Ингэж явсаар гэрлийн шон таарч түүнээс зууран авч доош буусан юм гэдэг. Эхэндээ түүнд нисч байгаа нь аймшигтай санагдаж байсан ч дахин нисэх хүсэл аажимдаа төрсөн нь лавтай. Харамсалтай нь жингүйдсэн мэт тэр байдал дахин түүнд тохиолдоогүй гэнэ лээ. Тэр хүн нисэхийн тулд юу сурах ёстойг зөвлөсөн байна. Биеэ нисэлтэнд бэлтгэх дасгал сургуулилалтын аргуудыг хүртэл боловсруулжээ. Гэсэн ч энэ бэлтгэл сургуулилалтаар сар гаруйн хугацаанд хичээллэсэн хүмүүс хараахан нисч чадаагүй байгаа. ЗХУ-ын Наумовю болон Михальчук нар хүчтэй психокинетик чадамжтай хүнд туршилт хийж үзжээ. Судлаачид лабораторын нөхцөлд эд зүйлийг хөөргөж чаддаг байв. Хүн дээр хийх судалгаа нь дотоод төвлөрлөөс эхлээд биеэ эзэмдэх бүрэн хэрэгтэйг харуулсан байна. Туршилтын эцсийн дүнд хүн газраас хөндийрөн хөөрөөд 10 минут орчим болсон байна. Туршилтанд орсон этгээд нисэх явцдаа гараа улам өсөн томорч байгааг чих нь шуугиж байгааг л мэдэрчээ. Харин эмч нар нислэг хийх туршилтанд орсон хүн асар хүнд ажил хийсэн мэт ядарсан байгааг олж илрүүлжээ. Нислэг хийсний дараа учиргүй их өлсөж, нойр нь хүрсэн тухайгаа тэрээр ярьсан байна. Ямартаа ч эрдэмтэд тусгайлан бэлтгэсэн өрөөн дотор хүн нисч болно гэдгийг харуулж чадсан байна. Гэсэн ч хүчин зүйл нь тодорхойгүй хэвээр ... хан хөх тэнгэрт дэвэн дүүлэх чадвар бидэнд бий юм биш биз.

Өөр нэмэлт мэдээлэл

0 Сэтгэгдэл: