Wednesday, January 19, 2011

Монгол Хамгийн Хамгийн № 1



Хамгийн өндөр хүн : Монголын хамгийн өндөр хүн бол Их монгол хэмээн олноо алдаршсан Х.Шаравжамц юм. Тэрээр Архангай аймгийн Батцэнгэл сумын харъяат бөгөөд цэрэгт татагдан очиход нь биеийн өндөр 2м 75 см байсан гэдэг. Тэрээр жанжин Лхагвасүрэнгийн дэргэд цэргийн албаа хааж, буцах замдаа 25 насандаа машины ослоор өөд болсон байна.


Хамгийн намхан хүн : Манай орны хувьд 1м 40 см-ээс намхан биетэй эрэгтэйчүүд болон 1м 30см-ээс намхан эмэгтэйчүүдийг жижиг биетэйд тооцдог. Харин Монголын хамгийн намхан хүн бол 1951 онд Дорнод аймгийн Чойбалсан сумын нутагт төрсөн Жүрмэдийн Ичинхорлоо юм. Түүний биеийн өндөр нь 90см бөгөөд биеийн жин нь ердөө 36 кг байжээ. Тэрээр малчин хүн байсан ба эцэг эх нь хэвийн өсөлттэй хүмүүс байсан гэдэг.

Хамгийн халуун рашаан : Монголын хамгийн халуун рашаан нь Шаргалжуутын рашаан юм. Энэ нь хамгийн их нөөц ундаргатай. Түүний ихэнх ундарга нь 60-93 хэм халуун байдаг ба Улаанбаатараас 678 км, Баянхонгор аймгаас 58 км зайд оршдог байна.


Хамгийн нам дор газар : Монгол орны хамгийн нам дор газар нь Далайн түвшингээс дээш 560м өргөгдсөн Хөх нуурын эрэг юм.



Хамгийн уудам говь : Монголын алдарт 33 говийн дотор хамгийн уудам нь Өмнөговь аймгийн Ханбогд сумын Галбын говь юм. Энэ нь 200 км урт, 50 гаруй км өргөн, 70 гаруй мянган км2 талбай эзэлдэг юм.



Хамгийн урт гол : Монгол орны олон гол мөрний хамгийн урт нь Хэрлэн гол юм. Хэрлэн голын нийт урт нь 1264 км юм.



Хамгийн том мөрөн : Монгол орны хамгийн том мөрөн бол Сэлэнгэ мөрөн. 992 км урт үргэлжлэх бөгөөд Сэлэнгэ мөрний ус хуримтлуулах талбай нь 447.000 км2 юм.


0 Сэтгэгдэл: