Friday, November 26, 2010

Утаатай Улаанбаатар эхэллээ.


Утаатай Улаанбаатар эхэллээ. Энэ бүгд та бүхэн санал нийлж байгаа байх. Монгол Улсын маань нийслэл ийм байх учиртай гэж үү. Үнэхээр ард түмэнээ гэсэн Төрийн түшээд маань юу хийгээд байгаа нь одоо болтол нүдэнд харагдахгүй л байна. Өдөр бүр бид хортой утаа, тоос шороогоор амьсгалж Уушгины өвчин эмгэг, түүнээс үүдсэн бусад эрхтэний өвчин эмгэгүүдийг өдөр ирэх тусам гэр бүлээрээ өвчлөх боллоо. Үүнд анхаарал тавьж сэтгэлээ гаргах цаг хэдийн болсон байлтай.



Монголын Ард түмэн бид нар Монгол Эх орон орондоо Эрүүл аюулгүй орчинд амьдрах эрхтэй хэмээн Үндсэн хуульд заасан байдаг. Энэ хууль хэрэгждэг гэдэгт итгэлтэй биш байна. Агаарын бохирдол, хүн амьны хэрэгүүд дэндсэн өнөөгийн нийгэмд ямар хүн эрүүл сайхан аз жаргалтай амьдарч чадах билээ дээ.

Үнэхээр ийм Газар нь хүрэлцэхгүй байгаа улс шиг нэг газраа шаваад байвал Монгол Улсын Нийслэл Утаа, тоосноосоо хэзээ ч салахгүй тэрний оронд Нийслэл хотоо шилжүүлэн Хотын зөв зохион байгуулалтайгаар Нийслэлээ босговол Ёстой тэр чинь л Эрүүл Нийгэм, Эрүүл амьдрал бий болж болох юм.





Энэ хэдэн зургууд шиг хэдий болтол бид амьдрах юм бэ. Үүнийг өөрчлөх цаг болсон юм бишүү Төрийн өндөрлөгүүдээ, Улс төрийн зүтгэлтэнгүүдээ.

Бид ийм хотыг л хүсэж байна.


ТА БҮХЭНИЙ ИРЭЭДҮЙ ХҮҮХДҮҮД ЧИНЬ ЭРҮҮЛ АЮУЛГҮЙ ОРЧИН АМЬДРАХ ЭРХТЭЙ ШДЭЭ.

0 Сэтгэгдэл: