Saturday, November 27, 2010

Ч.Санжаадамба Улс Тунхагласны 86 жилийн ойн барилдаанд түрүүллээ.


Цэргийн Хурц Арслан Ч.Санжаадамба "Бүгд найрамдах засаг тунхаглаж, Үндсэн хуулийг анх баталсан түүхт 86 жилийн ойн" хүчит 128 барилдсанаа анх удаагаа Ц.а цолтой бөх түрүүлэн олныг шуугиуллаа.




Түүхт ойн барилдаанд аймаг, цэргийн цолтой бөхчүүд түрүүлж байсан түүх байдаггүй билээ. Үзүүрт Далай аврага А.Сүхбат а/а цолтой байхдаа үлдэж байсан бөгөөд харин энэхүү амжилтыг Цэргийн хурц арслан Ч.Санжаадамба бяр хүчийг шавхан сайхан түрүүг авлаа. Түүний хувьд Шөвгийн дөрөвт Баасандорж харцагыг даван үзүүр түрүүт үлдсэн бөгөөд У.а Мөнхбаатар - У.н Тогтохбаяр хоёрын давсантай барилдах байлаа. Харин Тогтохбаяр начин түрүүлж мэхийг хийн үзүүрт түрүүнд үлдэн барилдсан ч Хурц арслан Ч.Санжаадамбыг баралгүй өвдөг шороодлоо.

Цэргийн Хурц Арслан Ч.Санжаадамбад Улсын баяр наадамаас өөр түрүүлж үзээгүй барилдаан бараг үлдээгүй гэхэд болно биздээ. Улсынхаа баяр наадамд өнгөтэй сайхан барилдаж Улсын цолд хүрэхийг хүсэн ерөөе.

0 Сэтгэгдэл: