Sunday, November 21, 2010

НБА-ийн улирал тоглолт үргэлжилсээр


Өнөөдөр буюу 2010 оны 11-р сарын 20 өдөр 9 тоглолт явагдлаа. НБА-ийн багууд одоогийн байдлаар 11-14 тоглолтуудыг хийгээд байгаа билээ.


Эхний тоглолт : Финикс Санс vs Шарлотт Бобкетсын талбайд зочиллон тоголлоо. Финиксийн гол ноён нуруу Стив Нэш бэртлийн улмаас тоглолтыг өнжсөн тиймдээ ч тэрүү Финиксийнхэн оношчвтой дамжуулалтыг 19хэн удаа хийсэн бол Шарлоттынхон 37 удаа хийсэнийхээ хүчинд амжилт үзүүлэн 105 - 123 харьцаатай ялалт байгууллаа. Шарлоттыг ялалт байгуулахад Stephen Jackson 24 оноо, 10 самбар, 10 дамжуулалт, 2 блок шот, Борис Диав 24 оноо, сэлгээнээс Т.Томас 22 оноо, 6 самбар хийжээ. Харин эсрэг багаас Горан Драгич гараанд гарч 17 оноо, 10 дамжуулалт, Грант Хилл 23 оноо багтаа нэмэрлэжээ.
Финикс 6-7
Шарлотт 5-8


Хоёрдах тоглолт : Орландо Межик vs Индиана Песирс. Орландо тоглолтын эхнээс санаачлагыг аван тоглож 90 - 86 харьцаатай ялалт байгууллаа. Орландогоос Ховард 25 оноо, 12 самбар, 3 блок, Рашид Лэйвс 21 оноо багтаа нэмэрлэн ялалтанд хүрчээ. Харин эсрэг багаас Рой Хибберт 19 оноо, 10 самбар, 3 дамжуулалт хийж багаа тэргүүллээ. Багийн лидер Грэнжирийн хувьд 36 минутыг талбайд өнгөрүүлсэн ч 13хан оноо л авчээ.
Орландо 9-3
Индиана 5-8


Гуравдахь тоглолт : Майми Хит vs Мемфис Гризлисийн ширүүхэн тулаан боллоо. Энэ өдөр Дуайн Уэйд жижиг бэртлийн улмаас тоглоогүй бол багаа Леброн Жэймс, Крис Бош нар тэргүүлэн тоглосон ч ялалтанд хүргэхэд Рүди Гэй саад болж чадлаа. Тоглолтын санаачлагыг Мемфисынхэн эхний үеэс эхэлж явсаар байсан юм. Залуу довтлогч Даррил Артур үнэхээр идэвхтэй тоглож Маймиг сандаргаж, түүнийг сэлгэсэн Зак Рэндольф ч үүргээ сайн биелүүлж 21 оноо, 13 самбар, Рүди Гэй 14 оноо,8 самбар, Марк Газол 11 оноо, 11 самбар авч багаа ялалтанд хүргэлээ. Харин эсрэг багаа Леброн 29 оноо, 11 дамжуулалт, Бош 20 оноо, 10 самбар, Эдди Хоус 20 оноо багтаа нэмэрлэсэн ч ялалтыг авч чадсангүй. Тоглолт дуусахад 5,5 сек дутуу байхад Рүди Гэй Леброны дуэль болоход Гэй ялалтыг авч багаа ялалтанд хүргэлээ.
Майми 8-5
Мемфис 5-9


Дөрөвдэх тоглолт : Даллас vs Атланта. 98-93 харьцаагаар Даллас хотынхон Атлантаг талбай дээр нь ялалт байгууллаа. Тоглолтын санаачлагыг Далласчууд эхнээс нь аван ялалтыг байгуулж чадлаа. Энэ өдөр Далласын лидер Новицски 21 оноо, 7 самбар, 3 дамжуулалт, Ш.Марион 12 оноо, 10 самбар, Ж.Тэрри 15 оноо, 7 дамжуулалтыг хийж багтаа ялалт авчирлаа. Харин Атлантагаас Алл Хорфорд 20 оноо, 20 самбар, 5 дамжуулалт, 3 блок, Жош Смит 21 оноо, 5 самбар, 6 дамжуулалт, Майк Бибби 16 оноо, Жамал Крафорд 9 оноо, 7 дамжуулалт хийсэн ч ялагдал хүлээлээ.
Даллас 8-4
Атланта 8-5


Тав дахь тоглолт : Кливэлэнд vs Сан Антанио Спэрс. Талбайн эзэд тоглолтыг эхнээс нь илүүрхэн санаачлагыг аван тоглож ялалтыг өөрийн багт авчирлаа. Спэрсээс Тони Паркер 19 оноо, 9 дамжуулалт, 5 самбар, Т.Спиллетр 18 оноо, 5 самбар хийж багаа тэргүүллээ. Харин эсрэг багаас Мо Уйллиамс 21 оноо, 6 дамжуулалт, 3 самбар, Д.Гибсон 17 оноо авсан ч тоглолт 92-116 харьцаатай Спэрсийн ялалтаар өндөрллөө.
Сан Антанио Спэрс 11-1
Кливэлэнд 5-7


Зургаадахь тоглолт : Околахома vs Бакс. 82-81 харьцаагаар К.Дурайнтын эзгүйд ээлжит хоёрдахь ялалтаа авлаа. Залуу тоглогч Жэймс Харден 23 оноо, 9 самбар, 4 дамжуулалт, Р.Уэйстбрүүк 18 оноо, 6 дамжуулалт, 3 самбар хийн багаа ялалтанд хүргэлээ. Эсрэг багаас Д.Гүүдэн 16 оноо, 16 самбар, Б.Жэйннигс 25 оноо, 3 дамжуулалт, 3 самбар хийсэн ч багтаа ялалт авчирч чадалгүй улиралын 8 дахь ялагдлаа хүлээлээ.
Околахома 9-4
Бакс 5-8

Долоо дох тоголт : Нэтс vs Дэнвер Наггетс. 103-107. Мэлогоор удирдуулсан Дэнверчүүд тоглолтыг эхнээс нь санаачлагыг аван ялалтыг багтаа авчран улиралын 7 дахь ялалтаа авлаа. Дэнверчүүдээс Мэло 28 оноо, 8 самбар, 5 дамжуулалт, Нэнэ 22 оноо, 8 самбар хийж багийн ялалтандаа хувь нэмэрээ оруулжээ. Харин Нэтсээс Төвийн тоглогч Брүүк Лопез 20 оноо, 8 самбар, 3 дамжуулалт, багийн гарааны тавт болон сэлгээний тоглогчид хэдий бүгд 10+ оноо авсан ч багийнхаа ялалтанд нэмэр болж чадалгүй улиралын 9 дэх ялагдлаа хүлээлээ.
Дэнвер Наггетс 7-6
Нэтс 4-9


Найм дахь тоглолт : Юта vs Портлэйнд. 103-94. Ютагийнхан тоглолтын төгсгөлийг амжилттай хийснээр улиралын 9 дэх ялалтаа авч бүсийнхээ 6-р байрт дэвшлээ. Харин Портлэйндчүүд улиралын 6 дахь ялагдлаа хүлээн бүсийнхээ 8-р байрлуу буулаа. Энэ өдөр Ютагаас Алл Жефферсон 20 оноо, 14 самбар, С.Ж.Майлс 25 оноо, 5 самбар, Дерон Уйллиамс 12 оноо, 11 дамжуулалт хийж багийн ялалтаа баталгаажууллаа. Харин эсрэг багаас Ламаркус Алдридж 24 оноо, 11 самбар, А.Миллер 14 оноо, 9 дамжуулалт хийсэн ч тэд ялалт авч чадалгүй Б.Ройгүй ээлжит ялагдлаа хүлээлээ.
Юта 9-5
Портлэйнд 8-6


Сүүлийн тоглолт : Нью Иорк vs Клипперс. 124-115. Нью Иоркчүүд тоглолтыг эхнээс нь илүүрхэн тоглож улиралын 6 дахь ялалтаа авсан бол Клипперсчүүд харин улиралын 13 дахь ялагдлаа хүлээлээ. Нью Иоркчүүдээс Амаре Стодэмайр 39 оноо, 11 самбар, 2 дамжуулалт, Галлинари 31 оноо, Р.Пэйлтон 20 оноо, 7 дамжуулалт хийн багтаа ялалтыг авчирлаа. Клипперсээс Блэк Гриффин 44 оноо, 15 самбар, 7 дамжуулалт хийсэн ч багийн нөхөд нь түүнд муу тусаллаа. Энэ өдөр Клипперсээс Гриффин, Эрик Гордон хоёр л тоглолттой байлаа. Эрик Гордон 25 оноо, 4 дамжуулалт хийсэн юм.
Нью Иорк 6-8
Клипперс 1-13

0 Сэтгэгдэл: