Friday, October 11, 2013

Бямбын Ринчин – Монгол хэл

"Монгол хэл шүлэг" - Бямбын Ринчин
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би
Мөрөн гол цутгалант ширгэшгvй их далай мэт
Мөнхөд vр ач нарын залгамжаар бадранхан дэлгэрч
Хөндий цээжинд орогч бvгдийг нэвтрvvлэх чадалт
Хөгжим мэт яруу баясгалант монгол хэл

Урьдын бэрх цагт улс монголын хэт заяаг
Уйтгарлан бодоход урам зоригийг минь сэргээсэн
Өөдлөн дэгжихийн төгс хувьтайд нь итгvvлсэн
Өрнөн мандахын шинж бvрдсэн өвгөдийн минь хэл
Өсөх наснаас өтлөх насан хvртэл чам юугаан судлан
Өдөр бvр vгсийн эрдэнийг чинь баярлан тvvнэм
Tvгшvvрт бэрхийг даван туулсан баатар тvмний минь
Төвшинээ соёл эрдэнэ дvгээ мандуулахын гэгээн улирал нээгдсэнээр
Сэлбэл vгvй сэцэн оюутан хэл юvгээн энхрийлэн хөгжvvлюv хэмээн
Сэтгэл урмас бадран бахдаму vсэн буурал өтгөс би
Хутаг өлзий бvрдсэн хувь заяат тvмний минь
Хурц авьяаст хөвгvvд дvv нар
Халуун элэгтэн хотлоор
Эгшиг сайхан монгол хэл юvгээн нэн хайрлан дээдэлж
Энхрийлэн бадруулахын бат зориг юутай сайхан
Чихний чимэг болсон аялгуу сайхан монгол хэл
Чин зоригт өвгөд дээдсийн минь өв их эрдэнэ
Сонсох бvр яруу баялгийг гайхан баясч
Сод их билигт тvмэн юvгээн бишрэн магтаму би

0 Сэтгэгдэл: