Friday, August 9, 2013

Өнөөдөр "Алтан овоо"-ын их тахилгын өдөр

"Алтан Овоо"-ны их тахилгын өдөр
Алтан овоо, Ганга нуур гэхээр л Сүхбаатар аймгийн Дарьганга нутаг хамгийн түрүүнд толгойд орж ирдэг. Дөрвөн жил ганц удаа Алтан Овооны тахилга наадам болдог нь энэ жил буюу 2013 оны 08-р сарын 09-ны өдөр болж байна. 
Нутаг нутгаас хурдан ажнайнууд, хүчит бөхчүүд цугласан сайхан нааддаг уламжлалт тогтсоор удаж байна. Олон хүний бужигнаан дунд наадам ч сайхан болдог. 
Дарьганга нутгийн Алтан Овоогоор очилгүй их уджээ. 10н жилийн сурагч байхдаа морьтой очиж наадамлачихаад буцахдаа Шилийн богд, Зотол хаан уулаар очоод гарж билээ. Хөдөө хээр морьтой явах шиг сайхан аз жаргал Монгол эр хүн бүрийн сэтгэлд буудаг шиг санагддаг. Үнэхээр үгээр хэлэхийн аргагүй сайхан мөчүүд байсан даа.

Нутгаа санах сэтгэл...

0 Сэтгэгдэл: