Monday, July 15, 2013

Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадамд 8 улсын цолтон төрлөө



Хүннү гүрэн үүсгэн байгуулагдсаны 2222 жил, Их Монгол улс байгуулагдсаны 807 жил, Ардын хувьсгалын 92 жилийн ойн баяр наадам 2013 оны 07-р сарын 11-13-ны хооронд маш амжилттай сайхан болж өндөрлөлөө.


Баяр наадмын хүчит бөхийн барилдаан 07-р сарын 11-нээс 12-ны хооронд Төв цэнгэлдэхэд болсон бөгөөд Хүчит 512 бөх уран мэхийг уралдуулан хүчийг үзэн барилдлаа. 
Хүчит бөхийн барилдаанд нутаг нутгаас шинэ цолыг өвөртлөхийн хүссэн олон аймгийн цолтонгууд байсан дунд Олимпийн аварга, хөдөлмөрийн баатар Н.Түвшинбаярт үзэгч түмэн их итгэл хүлээлгэж байсан нь түүнийг улам зоригжуулж байлаа. Энэ жилийн наадмын түрүү бөх хэн болох вэ гэсэн тааварт У/а Г.Эрхэмбаяр, залуу аварга С.Мөнхбат, У/а Бүрэнтөгс, Даян аварга Г.Өсөхбаяр, у/з Санжаадамба тэргүүтэй олон бөхчүүдийн нэр явж байлаа. Мөн шинэ залуу цолтон төрөхийг тэсэн ядан ард түмэн хүлээж байсан юм.

Ингээд бөхийн барилдаан өрнөж олон ой давхацсан энэ өдөр 2 начин, 3 харцага, 1 заан, 1 гарьд, 1 аварга төрсөн сайхан наадам болж өндөрлөлөө. 

Улсын аварга цолыг Сэлэнгэ аймгийн харьяат Г.Эрхэмбаяр арслан 
Улсын гарьд цолыг Завхан аймгийн харьяат Б.Гончигдамба начин
Улсын заан цолыг Төв аймгийн харьяат Б.Батмөнх начин
Улсын харцага цолыг Булган аймгийн харьяат Н.Түвшинбаяр а/а
                                      Хэнтий аймгийн харьяат а/а Э.Оюунболд, Н.Батсуурь а/а
Улсын начин цолыг Увс аймгийн харьяат а/а Н.Баасанхүү, Говь-Алатай аймгийн харьяат ц/х/а У.Бат-Эрдэнэ нар шинэ цолтны эгнээнд нэгдлээ. 

Шинэ цолтон болсон 8 бөхдөө цаашдынх нь спортын талбарт нь өндөр амжилт хүсч, цолондоо эзэн болж, дахин цолоо ахиалухын ерөөлийг тавья.

0 Сэтгэгдэл: