Saturday, October 6, 2012

Монгол Банкны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар гэнээ...ХАХА


Монгол улс, төр засаг минь юу л болоод байна даа. Ард миньдээ ингэж хатуу хандах ёстой юм гэж үү. Монгол Банкны Дэд ерөнхийлөгчөөр Э.Батшугар гэж 25 настай залууг сонголоо гэдэг мэдээг уншаад миний бие маш ихээр цочирдлоо.

Монгол Улсын банк санхүүгийн толгой байгууллага Монгол банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал ажлын туршлага, мэдлэг чадварыг нь харгалзан үзэж Э.Батшугарыг Монгол банкны дэд ерөнхийлөгчийн албанд тохирно гэж УИХ-д санал оруулсан гэнэ. Гэтэл УИХ-ийн 48 гишүүдээс 41-н хүлээн зөвшөөрснөөр сонголоо ч гэх шиг энэ одоо ямар улсын яацан УИХ вэ? Н.Энхбаярын эрхийн буянаар ард түмэнд хүү нь гэж танигдсан 25хан настай учраа мэдэхгүй бацааныг Монгол Банкны Ерөнхийлөгч Н.Золжаргал гэгч ажлын туршлага, мэдлэгийг нь харгалзан үзэн Дэд ерөнхийлөгчид нэр дэвшүүллээ гэж ичихгүй ярьж байдаг. Энэ хүн өөрөө ажлаа мэддэггүй юм бишүү.

УИХ-ын Эрхэм гишүүд ч гэсэн энэ үйлдлийг нь хүлээн зөвшөөрч сонгож байдаг. Ийм шударга бус өрсөлдөөн, шударга бус нийгэмд зөв зүйл гэж байна уу. Үнэхээр Н.Энхбаярт өртэй хүмүүсийн хийж байгаа хамгийн том тэнэглэл нь энэ үйлдэл байлаа, энэ үйлдлээрээ Н.Энхбаярын буруу биш улс төрийн золиос боллоо гэж хэлдэг үгэнд дэмжлэг болохуйц үйлдлийг УИХ, Монгол банкны ерөнхийлөгч гаргалаа.

1 Сэтгэгдэл:

Н.Мөнхбат said...

Энэ асуудал бол арай хэтэрсэн зүйл. Ийм улс төр, ийм нийгэмд яаж ажил урашлах билээ дээ. Үнэхээр гутарч байна.