Saturday, October 6, 2012

Америкийн Хоккейн Лигийн ажил хаялт


Америкийн Хоккейн Лиг буюу NHL ажил хаялт зарлаад удаж байна. Өнгөрсөн жил НБА болон Америк Хөлбөмбөгийн лигт ажил хаялт зарлаж байсан бол энэ жил NHL-д ажил хаялт боллоо. 


Ажил хаялтын шалтгаан нь нөгөө л нэг "тоглогчдын цалин хөлс, багуудын санхүүгийн асуудал"-аас болж талууд тохиролцож чадалгүй ажил хаялт зарлагдаад байгаа билээ. Үүнээс үүдэж улиралын өмнөх тоглолтууд цуцлагдаж, мөн 10.07нд эхлэх байсан улиралын тоглолт тэр чигээрээ цуцлагдсан юм. Ажил хаялтаас хойш талууд хэд хэдэн удаа уулзсан ч ямар ч тохиролцоонд хүрч чадаагүй юм. 
Үүний хор уршигаар тоглогчид Европын лигүүдэд очиж тоглож байгаа билээ. Тэдний тоонд Александр Овечкин, Евгэний Малкин, Здено Чара тэргүүтэй лигийн шилдэг тоглогчид яваад байгаа билээ.
Ажил хаялт хэзээ дуусах нь тодорхой учраас тоглогчид ийнхүү өөрийн формоо хадгалахын тулд бусад орны лигүүдэд хүч үзэж байна. 

0 Сэтгэгдэл: