Thursday, August 30, 2012

"Халуун элгэн нутаг"




Энэ сайхан өдөр та бүхэндээ 20-р зууны манлай дуу "Халуун элгэн нутаг" дууг хүргэж байгаадаа таатай байна. Сонсоход сэтгэл сэргэж, зүрх догдлуулсан сайхан үг, аялгуутай дуу. Ингээд дууны үгийг, дууны хамт үргэж байна. Та бүхэн тухлан сууж сонсон дагаж дуулаарай.

Үг: Ж.Бадраа
Ая: Ц.Намсрайжав

Элэг зүрхнээс уяатай
Энхрий Монгол нутаг минь
Эцэг эхээс заяатай 
Эрдэнийн алтан өлгий минь

Цэцгийн шимийг тэтгэсэн
Цэнгэлийн хавар айлчилхад
Мөрөн гол нь дуугаа дуулж
Мөнх сарьдаг нь мишээдэг ээ

Сэрүүн салхи сэвсүүлсэн
Хацар нүүрийг илбэн байж
Сэтгэл дотрыг ариулсан
Халуун элгэн нутаг минь


0 Сэтгэгдэл: