Tuesday, August 28, 2012

ВИКТОР МОЗЕС: "НАМАЙГ ЧЕЛСИ СОНИРХОЖ БАЙГААГ МЭДЭЭД БИ ИХ ЦОЧИРДСОН"


"Намайг анх Челси клуб сонирхож байгаа мэдээг дуулаад би их цочирдсон, гэтэл нэг их удалгүй миний төлөөлөгч надруу залгаад энэ гадуур яваад байгаа цуурхал худал бишээ чамайг үнэхээр сонирхож байна, чи юу гэж бодож байна гэж асуусан.


Би хариуд нь тэд бол Европын аваргууд шүү дээ тэнд тоглохыг хүсэхгүй хэн байхав гэж хариулсан. Одоо нэгэнт бүх зүйл шийдвэрлэгдэж би энд ирсэндээ үнэхээр таатай байна. Учир нь би багадаа Лондон хотод өссөн, төрсөн хотдоо эргэж ирээд Аваргуудын Лигийн Аварга багт хүчин зүтгэх болсон минт нэр төрийн хэрэг. 

Манай багт маш олон Дэлхийн хэмжээний одууд байгаа, тиймээс би өөрийн чадлын эцсийн хязгаар хүртэл багтаа тус нэмэр болж өшөө олон цом авахад нь тусалмаар байна. Сүүлийн хэдэн жилүүдэд Челси клуб үнэхээр гайхалтай байсан, олон ч зүйлд хүрсэн. Миний хувьд ч гэсэн ийм олон Дэлхийн хэмжээний тоглогч нартай тоглох болсондоо баярлаад зогсохгүй, олон ч зүйл суралцана гэдэгтээ итгэлтэй байна.

Эх сурвалж: Yubi Oyunchimeg


0 Сэтгэгдэл: