Saturday, April 16, 2011

Нисдэг таваг ??



Сансрын нисгэгчдэд харь гарагийн нисдэг тавагтай дайралдвал хэрхэх тухай нууц зааварчилгаа өгдөг эсвэл тэд сансарт болсон явдлын тухай олон нийтээс нууцална гэсэн андгай тангараг өгдөг гэсэн үнэн худал нь үл мэдэгдэх мэдээлэл байдаг.



Сансрын нисгэгч Павла Поповичийн гэргий, Онгоцны нисгэгч Марина Попович "Харь гарагийн нисдэг тавагтай сансрын нисгэгч бүр тааралддаг гэсэн. Гагцхүү энэ талаараа хязгаартай мэдээлэх ёстой" тухай ярьсан нь бий. Ингэхээр үнэхээр нисдэг таваг гэж байдаг болов уу? Нисдэг тавгийг хэн жолооддог вэ? Үнэхээр нисдэг таваг байдаг бол тэд яах гэж манай дэлхий дээр ирэх болов? Хаанаас ирэв? гэсэн асуултууд урган гарна. 1956 онд Вашингтоны одон орон судлалын төв болон, Нисэх буудал дээр үл мэдэгдэх нисдэг биет тойрон эргэлдсэн тухай сонин хэвлэлүүдээр шуугив. Үүнтэй төстэй явдлууд ганц Америкт биш өөр олон газар тохиолдож байсан тухай энэ тэндхийн эх сурвалжуудад өгүүлсэн байдаг. 1986 онд Германы нийслэл хотын ойролцоох хуучин нисэх онгоцны талбайд нисдэг биет газардсан бөгөөд хүмүүс дөхөж очвтол тэр дороо алга болсон тухай шуугисан. Нисдэг тавагнууд ганцаар болон хэдэн арваараа нисч ирээд тэнгэрт хөдөлгөөнгүй тогтох, тойрон эргэлддэг тухай үзсэн харсан гэрчүүд ярьдаг ч өдгөө хүртэл үнэн эсэх нь тодорхойгүй л байна.

0 Сэтгэгдэл: