Saturday, March 12, 2011

Бурхан гэж байдаг уу?


Энэ сонирхолтой нийтлэлийг та бүхэндээ хүргэж байна. Info TV сэтгүүлээс




Энэ бол Хүн төрөлхтний өмнө байдаг хамгийн том нууц. Бид бүгд ямар нэгэн бурхан байдаг гэж итгэн түүнд хүндэтгэл матаал өргөн, зовлон гунигаа хуваалцан залбирч мөргөл үйлдэн, маань уншсаар олон мянган жилийг ардаа үдсэн. Тэгвэл бурхныг үзсэн, харсан, уулзсан хүн хэд байдаг вэ? Христ, Буддаа, Лал энэ бүх шашны ард өөр өөрийн гэсэн том бурхан байдаг. Тэгээд хүмүүсийн итгэдэг нийт 3 мянга гаруй бурхдын аль нь жинхэнэ юм бэ? Хүн үхээд тамд шатна, эсвэл диваажинд бухантай мөр зэрэгцэн алхана гэдэг үнэхээр үнэн юм болов уу?
Дэлхий дээр хүний үүслийн тухай хоёр том онол байдаг. Нэг нь бурхан хүнийг бүтээсэн, харин нөгөө нь хүн мичнээс үүссэн гэх. Тэгээд яг аль нь үнэн эсэхийг хэн ч мэддэггүй. Зарим хүмүүс бурхан гэж байдаг гэхдээ бурхныгхүн өөрийн сэтгэлээр үүсгэдэг. Хүний сэтгэл бурхныг өөрөө бий болгоно гэж үзжээ. Хүмүүс бусад нууцыг хэзээ нэгэн цагт тайлж магадгүй ч "Бурхны нууц" хүн төрөлхтний мөнхийн тайлагдашгүй нууц хэвээр үлдэх биз ээ.

0 Сэтгэгдэл: