Monday, March 7, 2011

"Март - 8" баярын мэндийг дэвшүүлье!



Хайрт ээж Р.Төмөрсүх, Хадам ээж О.Бат-Оюун, Хайрт хань Д.Амгалан, Эгч Н.Одгэрэл, Н.Энхгэрэл, Дүү Д.Энх-Амгалан, Дүү Д.Булган болон Намайг таньд бүх бүсгүйчүүддээ Олон Улсын Эмэгтэйчүүдийн Эрхийг Хамгаалах Өдрийн мэндийг хүргэхийн ялдамд Та бүхэндээ эрүүл энх, аз жаргал, амжилт бүтээл, урт удаан наслахыг хүсэн ерөөе!



Өлгийн зөөлөн бүүвэй сэтгэлээс тань уянгалсан
Өргөлийн цагаан сүү гараас тань цацарсан
Өглөгийн дээд хайр зүрхнээс тань ундарсан
Өрх гэрийн жаргал сэтгэлээс тань гэрэлтсэн
Сайхан эх орны минь саран гоо бүсгүйчүүддээ
Олон улсын эмэгтэйчүүдийн баярын мэнд дэвшүүлж
Эрүүл энх, аз жаргалтай, инээд баясал дүүрэн явахыг ерөөе


Уяхан аашинд чинь хатуу бүхэн зөөлөрч
Уран хоолойд чинь сэтгэл бүхэн нялхарч
Бүүвэйн зөөлөн дуунд чинь үр бүхэн тайвширч
Бүсгүй хүний эрдэм агуу төгс билээ
Хатуудаа хатуу хорвоогийн
Хахиран аашийг зөөллөх
Хатангоо бүсгүй танд эмэгтэйчүүдийн баярын мэнд хүргэе.

Үлэмжийн гоо төрхөнд чинь сэтгэлээ хөглөдөг
Үнэн зөв дэнсэнд жигнүүлж явдаг
Үнэнхүү хөөрхий эрчүүд нь та бүхэндээ хоргоддог юм.
Энэхүү буурал хорвоогийн тоосонд
Дарь эх болсон юм бүсгүйчүүд
Эх хүний тэр л нандин хайр бүхнийг
Асгарсан сүү нь ширгэдэггүй дээ л адил
Эмэгтэйчүүд та бүхэн энэ л орчлонг тээдэг юм бүсгүйчүүд

Дэлбээгээ дөнгөж нээгээд турьгүйхэн цөмцийх
Дэлхийн аашинд дасаж ядах хэнзхэн цэнхэр яргуй нь бүсгүй та юм шүү
Цэцгийн дэлбээ, нарны цацраг, салхины үзүүрээс ертөнцийн аясыг мэдэрдэг
Цэгээн гэрлийн цагаан давалгаа нь бүсгүй та юм шүү
Халтай жаргалтай хүний орчлонгоос хорвоогийн өнгийг мэдэрдэг
Хайрлаад ч үл барам ховор эрдэнэ минь бүсгүй та юм шүү
Дундрашгүй хайрын дуртгалыг тээсэн он жилүүдийн мөнгөн хэлхээс
Дуусашгүй амьдралын авралын сахиус нь бүсгүй та юм шүү

Сэтгэлд чинь сүү өөрөө асгарч байг
Харцанд чинь хорвоо өөрөө гэрэлтэж байг
Алганд чинь цэцэгс өөрөө дэлбээлж байг
Зүүдэнд чинь бурхад өөрсдөө бүжиж байг
Сайхан ээжүүд бүсгүйчүүд охидуудаа баярын мэнд хүргэе!!!
Хүндэтгэн ёсолсон Н.Мөнхбат

0 Сэтгэгдэл: