Sunday, February 20, 2011

NBA ALL-STAR GAME 2011 Day #2 /Зураг/


NBA ALL-STAR GAME 2011 Day #2 маш амжилттай явагдаж өнгөрлөө. Доорх төрлүүдээр амжилттай явагдаж аваргаа тодрууллаа.
1. Haier Stoonting Star
2. Taco Bell Skills Challenge
3. Footlocker 3-Point Contest
4. Sprite Slam Dunk







Slam Dunk Contest-д: Blake Griffin, Serge Ibaka, JaVale McGee, Demar DeRozen нар оролцсон нь үзэгчдийг шинийг үзэх боломж бий харууллаа. Энэхүү тэмцээн эхлэхээс өмнө л үзэгчид Блэк Гриффиныг аврага болно гэдэгт итгэлтэй байлаа. Клиппэрсийн хүү харин энэхүү таамагыг бодит амьдрал болголоо. Энэ Өдрийн битүү морь нь яахын аргагүй JaVale McGee байлаа түүний хувьд итгэмээргүй гайхалтай гайхалтай Слам Данкуудыг хийж байсан нь үзэгчдийг суудлаас нь өндөлзүүлж байсан юм. Харин түүний хажууд Гриффин бол үгээр хэлэхийн аргагүй шилдэг байсан гэдэгтэй та бүхэн санал нийлэх буйзаа.































3-point Contest-д: Ray Allen, Paul Pierce, Kevin Durant, Daniel Gibson, James Jones, Dorell Wright нар оролцож Рэй Аллен 20, Жэмис Жонс 18, Пол Пирс 12 оноо авснаар хоёрдугаар шатанд шалгарлаа. Харин шигшээ тулаанд Жэймис Жонс 20 оноо, Пол Пирс 18, Рэй Аллен 16 оноо авснаар шинэ аврага дахин төрлөө.



Ур чадварын тэмцээн үзэгчдийн санал асуулгаар тодорсон : Chris Paul /Шууд орсон/, Stephen Curry, Derrick Rose, John Wall, Russell Westbrook шилдэг залуу холбогчид оролцлоо. Харин Өнгөрсөн жилийн аврага эхний шатандаа бүтэлгүйтэж хасагдсан бол Голден Статийн Карри, Оклохомагийн Уэйстбрүүк нар шалгарч Карри шилдэг байж ялагч боллоо.







Shooting Star -ийн тэмцээн оролцогчдыг түгшээн байдалтай боллоо. Эцсийн мөчид өнгөрсөн жилийн аваргууд холын зайн шидэлтээ амжилтгүй болгосноор Атланта хотынхон ялалт байгууллаа.









0 Сэтгэгдэл: