Thursday, February 24, 2011

Champions League 2011 Хасагдах шат




2011 оны 02-р сарын 15-нд


Милан 0 - 1 Тоттенхэм
Крауч 80 минут

АС Миланы талбай дээр болсон энэхүү тулаанд Тоттенхэмийнхэн Бэлийн эзгүйд Питэр Кроучын 80 дахь минутанд оруулсан гоолын ачаар ялалт байгууллаа. Тоттенхэмийн хувьд нутаг дээрээ тэнцэхэд л хангалттай юм.

Valencia 1 - 1 Шалька


Valencia-ийн талбайд болсон энэ тулаанд талбайн эзэд эхний гоолыг 17 дохь минутанд Сальдодо хийсэн ч 64 дэх минутанд Раул Гонзалисын гоолын ачаар айлын талбай дээр тэнцээ авч чадлаа. Тэд талбай дээрээ 0-0 тэнцэх эсвэл 1-0 хожиход л дараагийн шатанд шалгарах бүрэн боломжтой боллоо.

2011 оны 02-р сарын 16-нд

Арсенал 2 - 1 Барселона
Вилла 26 минут
Ван Пэрси 78
Аршавин 83

Хасагдах шатны хамгийн ширүүн тулаанаар нэрлэгдэж байсан эхний тулаан бол энэ байлаа. Мэдээж Барселоначууд энэ жил шилдэг тоглолтыг үзүүлж байгаа ч Арсеналчууд тэднээс дутахааргүй гэдгээ энэ өдөр харууллаа.

Рома 2 - 3 Шахтер

Рат 28 /авто гоол/
Жадсон 29 минут /Шахтар/
Коста 36 минут /Шахтар/
Адриано 41 минут /Шахтар/
Мэнэз 61 минут /Рома/

Нилээн ширүүн өрсөлдөөн дундаас Шахтер айлын талбайд 3 гоол хийж ялалт байгууллаа. Тэд 1-3 хожих боломж байсан ч Рат эхний авто гоолыг өөрийн хаалгандаа хийснээр Ромад боломж олгосон ч тэд шилдэг байж 3 гоол оруулан ялалт байгууллаа. Ингээд тэдэнд одоо одоо тэнцээ эсвэл 1-0 хожигдсон ч тэд дараагийн шатанд шалгарах юм.


2011 оны 02-р сарын 22

Копенгагн 0 - 2 Челси
Анелка 17,54 минут

Хасагдах шатны хамгийн хялбар өрсөлдөгчтэй хэмээн нэрлэгдэж буй Челсигийнхэн энэ удаад Копенгагныг нутаг дээр нь Анелкагийн 17, 54 дэх минутанд оруулсан хоёр гоолын ачаар итгэл төгс буулгаж авлаа. Челси ингэснээр дараагийн шатанд орох нь бараг тодорхой боллоо.

Лион 1 - 1 Реал Мадрид
Бэнзема 65 /Реал Мадрид/
Гомес 83 /Лион/

Эзэн хааны баг энэ өдөр Лионыг буулгаж авахыг их хүсэж байсан ч тэд эвийн гэрээг байгууллаа. Ингэснээр Реалчууд талбай дээрээ 1-0 харьцаатай хожиход л дараагийн шатанд шалгарах бүрэн боломжтой боллоо. Тоглолтын гоолыг 65 минутанд Бэнзема, 83 миунтанд Гомес хийлээ.

2011 оны 02-р сарын 23

Марсель 0 - 0 МАНЮ

МАНЮ-ыг нилээн хэдэн гоолын зөрүүтэй хожих байх гэсэн энэ тулаанд тэд айлын талбайд эвийн гэрээ байгууллаа. Мэдээж МАНЮ дараагийн тоглолтыг талбай дээрээ хийх боломжтой ч Марселийг басаж болохгүй гэдгийг энэхүү тоглолт харуулсан болов уу.

Интер 0 - 1 Байрн

Өнгөрсөн жилийн Аваргуудын лигийн Финалд учирсан хоёр энэ жил хасагдах шатны эхний учраанууд байлаа. Мэдээ гал гарсан сайхан тоглолт болох учиртай энэ тулаанд Интерчүүд талбай дээрээ юу ч хийж чадалгүй 90 минутанд Гомесийн хийсэн ганц гоолоор хожигдсон нь хариу тулаанд нилээн бэлтгэлтэй очихыг шаардсан тоглолт боллоо.

0 Сэтгэгдэл: