Saturday, July 17, 2010

Wade, Lebron, Bosh гурав нэгдэн Аваргын бөгжийн төлөө



НБА-ийн шинэхэн сенсаци дэгдээд удаагүй байна. Энэхүү сенсаци нь Майми Хит багт НБА-ийн Хаан Жеймс, Торонтогийн хүчирхэг довтлогч Бош, Дуайн Уэйдтэй нэгдэн 2010-2011 оны НБА-ийн шинэ улиралд хүч нэгтэн зүтгэхээр боллоо. 


Тэдний энэхүү нэгдэлтийг НБА-ийн олон аналистууд янз бүрийн тайлбар хэлж байгаач тэд хэрхэн гар нэгдэн тоглох нь хүн бүхэний сонирхолыг ихээр татаж байгаа нь тодорхой биздээ. Тэдний хувьд 2003 оны Драфтын шижгэнсэн залуус нэгдэн НБА-ийн аваргын төлөө өрсөлдөх гэж байгаа нь тэдэн сайхан боломжыг олгож байгаа ч тэдний эсрэг Бостоны Их дөрвөл, ЛАЛ-ийн Коби, Газолоор удирдуулсан Нуурынхан, Ховардаар удирдуулсан Шидтэнгүүд, Атлангын Харцагууд, Буузэрээр хүчээ зузаатгасан Бухнууд гэх зэрэг олон багууд тэдний эсрэг тулах болно.

Ингээд бидний өмнө НБА-ийн Орчин цагийн Шилдэг гурвалаар бүрэлдсэн шинэхэн улирал эхлэх нь үлдлээ. Тэдний хувьд гурвуулаа НБА-ийн статистикийн үзүүлэлтүүдэд дээгүүр байр эзэлдэг бөгөөд одоо хэрхэн тэд үүнийгээ хадгалан хамтран сайн тоглож чадахыг л харах үлдлээ.













0 Сэтгэгдэл: