Sunday, July 18, 2010

Рондо ДАШТ-ий бэлтгэлийн бүрэлдэхүүнд дуудагдлаа



Ражон Рондо Америкийн шигшээ багийн бүрэлдэхүүнд дуудагдлаа. Рондогоос гадна Тайсон Чандлер, Робин Лопес нарыг мөн нэмж дуудсанаар АНУ-ын шигшээгийн бэлтгэлд ирэх долоо хоногт 21 тоглогч гарахаар болж байна.
Энэ 21 тоглогчоос сонгож Ирэх сарын 28-наас 9 сарын 12-нд Туркт болох ДАШТ-д оролцох багийг бүрдүүлэх юм.

2008 оны олимпийн аварга болж байсан багаас 1 ч тоглогч уг 21-т ороогүй бөгөөд ихэнх нь гэмтэл бэртэл, хувийн шалтгаануудын улмаас ДАШТ-д оролцохгүй гэжээ.
Биллапс, Амаре Стаудмайр болон Чандлер нар харин 2007 онд болсон олимпийн сонгон шалгаруулалтанд оролцож байв.
НБА-ын онооны аварга Оклахома Ситигийн Кевин Дюрант энэ жилийн багийн лиде байх бололтой.
Бостон Селтиксийн хамгаалагч Рондогийн байрлалд Дерик Роуз, Чонси Биллапс болон Рассель Вестбрук нар байгаа, эдгээр тоглогчид шигшээд багтахын төлөө “үзэлцэх” нь.
Эдгээрээс гадна Ламар Одом, Стефен Курри, Дэвид Ли, Руди Гэй, О.Ж.Маой, Тайрак Эванс, ДЭнни Грейнжер, Андре Игуодала, Эрик Гордон, Жеральд Уоллес, Брук Лопес, Кевин Лав, Жефф Грин зэрэг тоглогчид 7 сарын 19-нөөс 24-нд Лас Вегаст бэлтгэлд хамрагдах юм.



Мэдээллийг sportnews.mn-ээс

0 Сэтгэгдэл: