Saturday, June 8, 2013

Монголын зам УС ЗАЙЛУУЛАХ хаана байнаа...


Монголын Зам засварынхан замаа яаж засаад байгаан бэ? Саяхан л ГХЯ,ЭМЯ-ны хажуу талын замыг хаагаад заслаа гээд л дуулдсан. Нэг өдөр жаахан орсон бороог л урсгачих "УС ЗАЙЛУУЛАХ" хийгээгүй байж зам зассан гэж ярихаасаа ичээсэй. Яагаад жил бүр засдаг замууддаа УС ЗАЙЛУУЛАХ хийж чадахгүй байгаан бэ? Хэдий болтол ард түмний мөнгөөр ингэж ЗАМ ЗАСАХ нэрийдлээр идэж уухын бэ?
Нэг өдөр хэсэг орсон бороонд ийм болж байгаа зам ЗУНЫ ид бороотой үед 2,3 өдөр бороо орвол үеэр болох юм байна лдаа.

Бороо ордог оронд бүтэн 2 өдөр тасралтгүй бороо орж байхад маргааш өглөө нь зам дээр ус байсныг би хараагүй"Нууц нь юу байсан гэхээр зүгээр л УС ЗАЙЛУУЛАХ байсан.Яагаад олигтой ус зайлуулах, олигтойхон зам тавьж болдоггүй бэ?Нэг сайн ус зайлуулах хийгээд замаа зөв тавьчихвал жил бүр засахгүй 2 жил бүр 3,4 жил болоод замаа засдаг болно шдээ.

Идэж уухаа хойш нь тавиад олигтой зам тавих тал дээрээ анхаараачээ ХОТЫН ДАРГА гуай. Зам засварчиддаа.Үнэхээр 20 хоногийн өмнө зассан замыг ингэж усанд живж байхыг хараад Монголын төр ийм дорой юмуу гэж бодож явлаа.



0 Сэтгэгдэл: