Monday, December 31, 2012

"Бөртэ Чоно-2012"-ын эзэнээр Н.Түвшинбаяр тодорлоо.


Спортын салбарынханы шилдэгүүдийг тодруулдаг "Бөртэ Чоно -2012" наадам өчигдөр болж өндөрлөлөө. Монголын Спортын сэтгүүлчдийн холбооны 73 гишүүний саналаар шилдэгүүд өрсөлдсөн энэхүү наадмын "Бөртэ Чоно-2012"-ын эзнээр "Лондон - 2012" Олимпийн наадамд мөнгөн медалийн болзол хангаж, Олимпийн анхны хос медальтан болсон МУ-ын Хөдөлмөрийн баатар, Гавьяат тамирчин Найдангийн Түвшинбаяр тодорлоо. 

"БӨРТЭ ЧОНО-2012" наадмын шилдэгүүд:

Шилдгийн шилдэг олимпийн танхим: Төв аймгийн Зуунмод сумын Л.Эрдэнэцэцэг захиралтай "Хүмүүн" цогцолборын Олимпийн танхим

Шилдгийн шилдэг олимпийн зөвлөл: Өмнөговь аймгийн "Афин" олимпийн зөвлөл

Шилдэг спорт холбоод: Монголын уулын спортын холбоо, Монголын гимнастикийн холбоо

Шилдгийн шилдэг спорт холбоод: Монголын олимпийн боксын холбоо, Монголын чөлөөт бөхийн холбоо, Монголын жүдо бөхийн холбоо

Шилдэг олимпийн зүтгэлтэн: "Хасу Мегаватт" компанийн захирал Ж.Түмэн-Аюуш

Шилдэг шүүгч: МЧБХ-ны шүүгч, олон улсын шүүгч Ц.Сэрээтэр

Шилдэг дасгалжуулагч: О.Балжинням /Жүдо/, З.Дүвчин /Чөлөөт бөх

Шилдгийн шилдэг дасгалжуулагч: Д.Ганзориг /Бокс/

Шилдгийн шилдэг баг: Азийн элсний наадмын хүрэл медальт Монголын сагсан бөмбөгийн эрэгтэйчүүдийн баг

Шилдэг тамирчин:

  1. Л.Баярсайхан /Эверестийн оргилд гарсан/
  2. Б.Урантунгалаг /Лондонгийн олимпийн байт харвааны төрөлд IX байрт шалгарсан, улсын дээд амжилтыг шинэчлэн тогтоосон/
  3. Т.Мөнхтуяа /Чөлөөт бөхийн ДАШТ-ий хүрэл медальт/
  4. Б.Гүндаваа /Шатрын олон улсын их мастер цолны болзол хангасан/
  5. П.Бүрэнтөгс /Улсын баяр наадмын түрүү бөх/
  6. С.Батцэцэг /Чөлөөт бөх, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
  7. С.Ням-Очир /Жүдо, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
  8. У.Мөнх-Эрдэнэ /Бокс, Лондонгийн олимпийн хүрэл медальт/
  9. Н.Төгсцогт /Бокс, Лондонгийн олимпийн мөнгөн медальт/

0 Сэтгэгдэл: