Wednesday, December 22, 2010

Саксаүхьюмэний цогцолбор /SACSAHUAMAN/



Саксаүхьюмэн хэмээн нэрлэгдэх энэхүү ер бусын цогцолбор 1983 онд Дэлхийн Юнескогийн соёлын өвд бүртгэгджээ.


Перугийн зүүн хэсэгт буюу Куско хэмээх газар нутаг дээр орших 60 хана бүхий хадан цогцолборын хана тус бүр нь шоо дөрвөлжин хэлбэртэй хэсгүүдээс бүрдсэн байдаг. Гурван хана нь хоорондоо параллель хэлбэртэйгээр оршин тогтнох бөгөөд өндрийн түвшин нь харилцан адилгүй. Эхний хана ойролцоогоор 8,5 метрийн өндөртэй 140 тонн жинтэй. Дөрвөлжин чулуу бүрийг маш нарийн тооцоололтойгоор дээр дээрээс нь давхарлан тун нямбай өрсөн байх бөгөөд эгц өндөр хана хэлбэртэй хадан дээр хүн авирч гарахад нэлээд бэрх байдаг аж. Андын нурууны зарим хэсэг үүнтэй төстэй цогцолбор цөөн хэд байдаг ч яг үүн шиг том байгууламж хэлбэртэй байдаггүй ба Дэлхийн өөр хаанаас ч өөр ийм цогцолборыг олж харахгүй.











Мэдээж Саксаүхьюмэнийг сонирхогч мянга мянган жуулчид энд жил бүр ирдэг. Энэ цогцолборыг одоогоос 500 жилийн өмнө буюу 1508 онд барьж дуусгасан аж. Нийт 30 мянган эрэгтэй хүн 60 жилийн турш энэ цогцолбор дээр ажилласан гэж тэмдэглэл олдсон байна. Гэхдээ энэхүү цогцолборыг хэрхэн барьсан нь тодорхойгүй. Тооцооллоор бол олон мянган тоннын жинтэй хад чулууг ингэж дээр дээрээс нь давхарлан өрөхөд нуралгүй ийм олон жил болно гэдэг үнэхээр байж боломгүй асуудал бөгөөд яг ийм дөрвөлжин хэлбэртэй хэдэн мянган чулууг хаанаас хэрхэн яаж олборлосон болохыг эрдэмтэд тогтоож чадаагүй одоо болтол тайлагдашгүй нууц хэвээр болон үлдсэн байна.

0 Сэтгэгдэл: