Saturday, August 28, 2010

Тамирчдын ХАМГИЙН ҮНЭТЭЙ ГЭРЭЭНҮҮД

Мэргэжлийн спорттой салшгүй холбоотой нэг зүйл бол мөнгө. Тамирчид амжилт сайн байх тусам өндөр цалин, их шагнал дагалддаг. Дээр нь реклам сурталчилгааны саналууд ирэх нь тодорхой. Ингээд та бүхэндээ бусад орлого бус байгуулсан гэрээний цалингийн хэмжээгээр тамчирдыг танилцуулж байна.

Майкл Жордан (Сагсан бөмбөг)




"Нисдэг хүн" хотчид Майкл Жорданы хувьд НБА-д өнгөрүүлсэн жилүүдийнхээ ихэнх жилд ердөө л 2-3 сая долларыг цалинд авч байсан байх юм. Харин зодог тайлах дөхсөн үедээ НБА-ийн түүхэнд цалингийн дээд хэмжээ (Одоо ч эвдэгдээгүй байгаа)-ний цалинг авч байсан байна. Тэрээр 1996-1997 оны улиралд 30 сая доллар авсан бол дараа жил нь 33 сая долларыг авсан байна. Түүний 1997-1998 оны улиралд байгуулсан энэхүү 33 сая долларын гэрээг одоо болтол эвдэгдээгүй бөгөөд 33 саяд дөхсөн цалин ч огт үгүй байгаа юм.

Илья Ковальчук (Хоккей)

Хэдийгээр байгуулсан гэрээ нь цуцлагдсан ч Ковальчук энэ жагсаалтад нэрлэгдэх эрхтэй. Нью Жерси Девилз багтай 17 жилийн 102 сая ам долларын гэрээ байгуулсан нь NHL-ийн түүхэнд хамгийн урт хугацааны гэрээ болон үлдэх байв. Гэрээний ерөнхий агуулгыг харахад эхний 10 жилд л бараг 100 саяыгаа авчихаар байж. цалингийн энэ огцом өөрчлөлт нь NHL-ийн удирдлагуудад сэжиг төрүүлж, тас хориглоход хүргэсэн. Хэрвээ энэ гэрээ үйлчилж, Ковальчук жилд 10 сая доллар авсан бол NHL-ийн дээд амжилт болох байсан. Дашрамд дурдахад Алесксандр Овечкин Вашингтонтой 13 жилийн 124 саяын гэрээ байгуулсан нь 2021 онд дуусах билээ.

Үргэлжлэл бий...

0 Сэтгэгдэл: