Wednesday, June 9, 2010

Дэлгэрмөрөний Шүүх хурал өнөөдөр болно.



Мэргэжил нэгтнээ дарамтлаад зогсохгүй төрийн цагдааг зодсон “Номин талст” хамтлагийн дуучин Т.Дэлгэрмөрөнд Баянзүрх дүүргийн шүүхээс 1.6 жилийн ял оноосон. Эл хэргийн давж заалдах шатны шүүх хурал енеөдөр Нийслэлийн шүүхэд болно.Одоогоос жилийн өмнө тус шүүхээс цагдаагийн албан хаагчийн биед халдсан хэмээн түүнд хоёр жилийн тэнсэн харгалзах ял оноосон. Гэтэл улсын яллагч шүүх хөнгөн ял оноолоо гэж нийслэлийн давж заалдах шатны шүүхэд эсэргүүцэл бичсэнээр энэ хэргийг дахин хэлэлцэж ял онооосон юм.
Харин шүүхийн эл шийдвэрийг дуучин Т.Дэлгэрмөрөн хүлээн зөвшөөрөөгүй. Иймээс давж заалдах шатны шүүх хурал ийн болж буй. Тэрбээр өмнө нь өмгөөлөгчөө солино хэмээн шүүх хурлыг хоёр ч удаа хойшлуулсан. Хуульд шүүгдэгчийн өмгөөлүүлэх эрхийг хангана гэж заасан тул шүүх бүрэлдэхүүн түүний хүсэлтийг хангаж байсан.

0 Сэтгэгдэл: