This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Monday, September 27, 2010

Хакухо 16 дахь түрүүгээ авч Түүхэн амжилтын ХОЁРДУГААРТ

Мэргэжлийн Сумогийн 2010 оны 09-р сарын БАШЁ амжилттай явагдаж өндөрлөлөө. Дээд зиндаанд Монголын 11 сумоч барилдсан бол Жүрёо зиндаанд 3 сумоч барилдлаа.

Дээнд зиндаанд барилдсан Аврага Хакухо 15 өдөр дараалан төвөггүй ялалт байгуулж 16 дахь түрүүгээ аван, 15 өдөр уналгүй 8 удаа түрүүлсэн бол 4 башё дараалан 15-0 гэсэн амжилтыг үзүүллээ. Мөн унаагүй 62 барирлдаан хийж түүхийн хоёрдугаарт орон бичигдлээ. Түүхийн дээд амжилт 69 байдаг бөгөөд түүнийг эвдэхийн төлөө ирэх сард өрсөлдөх юм. Эхний 7 өдөр давахад тэрээр зэрэгцэх бөгөөд 8 дахь өдрийг хүртэл уналгүй давбал түүхийн амжилтыг эвдэх учиртай юм.

Friday, September 24, 2010

ЭХИЙН ЭНДЭГДЭЛ ДЭЛХИЙ ДАХИНД ГУРАВНЫ НЭГЭЭР БУУРЧЭЭ

Дэлхий дахинд эхийн эндэгдэл 1990оны түвшинтэй харьцуулахад 2008 онд гуравны нэгээр буурсан байна. Энэ талаар Эрүүл мэндийн яам НҮБ-ын төрөлжсөн байгууллагууд хэвлэлийн бага хурал хийж мэдээлэл хүргэлээ. Дэлхийн мянганы хөгжлийн тав дахь зорилтод эхийн эндэгдлийг 2015 онд 1990 оны түвшингээс 75%-иар бууруулахаар заасан.

Гэтэл одоо дэлхий дахинд дөнгөж гуравны нэгээр буюу 34%-иар буурч байна. Жирэмсэлт төрөлт, төрсний дараах үедээ дэлхийд жилдээ 358,000 орчим эх, өдөрт 1000 эх эндсээр байна. Энэ асуудал дэлхий нийтийн анхаарлыг ихээр татаж, Мянганы хөгжлийн зорилтод тусгасан.
Өнөөдөр манай улс 1990 оны түвшингээс эхийн эндэгдлийн бараг дөрөв дахин буурч, Монгол улс эхийн эндэгдэл өндөртэй орноос эхийн эндэгдэл дунд зэрэгтэй орны түвшинд шилжсэн. Манай улс 1990 оноос 2008 оныг хүртэлх хугацаанд эхийн эндэгдлийг 48 хувиар бууруулсан бөгөөд уг үзүүлэлтээрээ үнэлгээ хийгдсэн 172 орноос 50-д орсон байна.
ДЭМБ, НҮБ-ын ХАС, НҮБ-ын Хүүхдийн сан, Дэлхийн банк хамтран эхийн эндэгдлийн түвшинг тусгай аргачлалаар тооцож судлаад, орон бүрийн эхийн эндэгдлийн бүртгэл мэдээлэл, статистик мэдээлэлтэй харьцуулан дүгнэлт гаргасан. Уг судалгаагаар манай улс эхийн эндэгдлийн бүртгэл мэдээлэл нь алдаа багатай мэдээлэгддэг орны тоонд орсон.
Бидэнд Мянганы хөгжлийн энэхүү зорилтод хүрэх боломж бүрэн байна. Гэвч бид эхийн эндэгдэлд хүргэж буй олон хүчин зүйлийг арилгахын тул их зүйл хийх хэрэгтэй байна. Үүнд иргэдийн эрүүл мэндийн боловсролыг дээшлүүлэх өөрийнхөө эрүүл мэндэд тавих, олон нийт орон нутгийн шийдвэр гаргагчдын оролцоог нэмэгдүүлэх, эмнэлгийн тусламжийн хүртээмж чанарыг нэмэгдүүлэх, байнгын бэлэн бйадлыг хангах... зэрэг олон ажил хийх хэрэгтэй.

“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” ном хэвлэгдлээ

“ХДХВ/ДОХ-ын хяналт үнэлгээний чадавхийг бэхжүүлэх” төслийн хүрээнд Глобаль сангийн ДОХ/Сүрьеэгийн төслийн санхүүгийн дэмжлэгтэйгээр Мэдээлэл, хяналт-шинжилгээ, үнэлгээний газраас “ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” номыг эрхлэн гаргалаа.
Энэхүү аргачлал нь ХДХВ-ийн халдварын урьдчилан сэргийлэлт, эмчилгээ, халамж дэмжлэгийн үйлчилгээг бүх нийтэд хүртээмжтэй болгох зорилтын хэрэгжилтийн явцыг үнэлэх, НҮБ-ын Ерөнхий Чуулганд хоёр жил тутамд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн тунхаглалын хэрэгжилтийн явцын тайланг бичихэд дэмжлэг үзүүлэх юм.
“ХДХВ/ДОХ-ын шалгуур үзүүлэлт тооцох аргачлал” нь НҮБ-ын Ерөнхий Чуулганд илгээдэг ХДХВ/ДОХ-ын амлалт үүргийн хэрэгжилтийг үнэлэх үндсэн шалгуур үзүүлэлтүүд болон эрүүл мэндийн салбараас ХДХВ/ДОХ-ын чиглэлээр хэрэгжүүлж буй арга хэмжээний хяналт-шинжилгээний шалгуур үзүүлэлтийг нэгтгэн, нийт 48 шалгуур үзүүлэлтийг асуумжийн хэсэгтэйгээр өөрийн орны хэрэгцээ шаардлагад нийцүүлэн боловсрууллаа.


Дэлгэрэнгүй мэдээллийг : http://www.moh.mn/

Monday, September 20, 2010

Гар утастай ХУВЦАС зохион бүтээжээ


Харахад энгийн л нэг хар өнгөтэй богино даашинз хүний биеийг чимэхээс гадна гар утасны үүрэгтэй аж. Гар утас суурилуулсан энэ хувцсыг тун удахгүй Британд нэвтрүүлэхээр болжээ.

"М-дресс" хувцасны шошгонд СИМ КАРТАА хийснээр дугаарт нь ирсэн дуудлагыг хүлээн авах боломжтой. Шинэ төрлийн хувцасны хэрэглэгч дуудлага ирэхэд гараа чихнийхээ ойролцоо авахад л дуудлага хүлээн авах бол гараа доош буулган утасны яриагаа таслах аж. Энэ хувцсыг Лондоны хувцас загварын "CuteCircuit" компани бүтээсэн байна. Хувцастай утас нь дуудлага хүлээн авах хэд хэдэн төрлийн хонхны аятай хэдий ч хадгалах дугаарын тоо хязгаартай тул гадагш дуудлагыг тухайн дугаар руугаа л хийх юм. хар даавуун материалтай уг хувцсыг 2011 оноос худалдаанд гаргахаар төлөвлөж байгаа ч үнийн хувьд тодорхой тогтоосон ханш гараагүй байгаа аж.
"Гар туас авч явахаас залхуурсны улмаас олон чухал дуудлага алддаг. Энэ нь ялангуяа эмэгтэйчүүдэд их тохиодог. Харин шинэ төрлийн хувцас таныг хээнцэр харагдуулахаас гадна үргэлж харилцаа холбоотой байлгана" гэж CuteCircuit компанийн сайтад бичсэн байна.

Sunday, September 19, 2010

Хөвж буй ЦӨЛ


Хөвж буй ЦӨЛ гэж Атлантын далайн хэсэг болох Саргассын тэнгисийг хэлдэг. Энэ ЦӨЛ хойд Атлантын баруун өмнө хэсэгт Бермудын арлууд ба Вест - Индийн хооронд оршино. Усны гадаргын антициклоны эргэлтийн төвд байдаг болохоор түүний урсгал ба салхи нь сулхан. Өвлийн цагт ч усны хэм нь Цельсийн +18 градусаас буурдаггүй учир хүрэн өнгө давамгайлан Саргассын усны ургамлаар уг тэнгис дүүрэн байдаг. Тоо томшгүй агаарын хөөс тэдгээр ургамлыг гадарга дээр нь хөвүүлэн байдаг аж.

Тэнгисийн жижиг амьтад болох сам хорхой, хавч зэрэг үй түмэн амьтдын амьдрах хамгийн таатай орчин нь хөвж буй ЦӨЛ. Сонирхолтой нь Европийн могой загас хүртэл түрсээ шахахаар тийшээ нүүдэг ажээ. Тэр цэнгэг усанд тав, заримдаа 20 жил амьдарч байгаад гэнэтхэн бэлгийн зуршилдаа автан Саргассын тэнгисийг зорин 5,5 мянган км замын аяндаа гардаг. Тэнд л 1220 метрийн гүнд түрсээ шахан үр удмаа үлдээдэг аж.

Friday, September 17, 2010

Газрын тосны үнэ уналаа

Газрын тосны үнэ гуравдахь өдрөө дараалан унасан бөгөөд АНУ-ын засгийн газар үүнийг эрэлт сул байгаатай холбон тайлбарлаж байна.

Америкийн Эрчим Хүчний мэдээлэлийн газраас Лхагва гаригт мэдээлэхдээ өнгөрсөн долоо хоногт нийлүүлэлт 2.5 сая баррелиар унасныг харгалзан үзвэл Америкийн газрын тосны хувьцаа өнгөрсөн жилийнхээс 7.4%-аар бага байна. Аравдугаар сарын АНУ-ын газрын тосны тээвэрлэлт баррель тутамдаа 74.92 ам.доллараар буурсан байна.

Канадын Эмбриж фирмээс мэдээлэхдээ өдөрт 670000 баррель газрын тос гаргаж авдаг Чикаго-ийн ойролцоох нефьт дамжуулах хоолой энэ баасан гаригаас үйл ажиллагаа нь хэвийн үргэлжилнэ гэв. Энэ байгууламж есдүгээр сард алдагдалд орж үйл ажиллагаагаа зогсоогоод байсан билээ.

Мөн Лондонд Брентийн газрын тосны үнэ 13 центээр унаж нэг баррель нь 79.29 ам.доллар болжээ.

С.Батцэцэгт гавьяат цол олгожээ


Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж ОХУ-ын Москва хотод зохиогдсон FILA-гийн чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд зодоглосон Хилийн 0253 дугаар анги “Хилчин” спорт хорооны бөх, ОУХМ, Ази тивийн аварга, дэслэгч С.Батцэцэгийг хүлээн авч уулзаж, баяр хүргэв.

Thursday, September 16, 2010

4007 онд хүмүүс толгой дараалан сэтгэцийн согогтой болно.

2007 онд ийм сонирхолтой мэдээ гарсан байна.

Америкийн Лос-Анжелес хотын их сургуулийн эрдэмтэд 2000 жилийн дараа хүн ямархуу дүр төрхтэй болох талаар таамаглал дэвшүүлжээ. Хат халуун цаг уураас болоод хүний бие үсгүй мулзан болж, элэг уушиг томорч, хоол хүнсэн дэх хортой бодисуудын нөлөөгөөр сэтгэцийн асуудалтай болох гэнэ.

Хүн гахай шиг нүдтэй болно

Дэлхийн агаар мандал бохирдож, хүн хорт бодисууд бүхий агаарт дасч тэсвэртэй болно. Гэхдээ аажмаар нүдний хэмжээ нь багасч, гахайнх шиг болно. Хүний нүдний дотоод буланд байдаг тунгалаг мембран илүү том хэмжээтэй болж, давхар зовхи болон хувирна.

Хамрын нүхэнд өтгөн, урт үс ургана

Хүний хамар нилээд хэмжээгээр томорч, дотроо олон салбарлаж, агаарыг илүү сайн цэвэрлэж амьсгална. Мөн ийм шалтгаанаар хамар доторхи үс урт ургаж, өтгөрнө.

Уушиг хортой агаарт дасна

Уушиг одоогийн хэмжээгээс томорно. Хүний цусны систем илүү өтгөн болж, агаарт байгаа үлдсэн жаахан хүчилтөрөгчийг авч чаддаг болно.

Элэг маш томорно

Хүний элэг уг нь цус цэвэрлэх зориулалттай. Ирээдүйд хортой бодисуудыг сайн шүүхийн тулд хэт томорно.

Эвэр хайрсан арьстай болно

Бидний арьс илүү ширүүн болж, энд тэндээ эвэршинэ. Ингэснээр хүн агаар мандалд байгаа химийн бохир бодисуудад түлэгдэхгүй байж чадна.

Мухар олгой ажиллаж эхэлнэ

Хүний мухар олгой дахин ажиллаж эхлэн, хоол хүнсийг дахин боловсруулахад тусална. Тэр үед хүмүүс зөвхөн ургамлын гаралтай хоол хүнс хэрэглэнэ. Яагаад гэвэл орчны бохирдлоос болоод махыг хэрэглэх боломжгүй болно.

Хүн маш намхан болно

Хүн эмзэг, хэврэг бөгөөд намхан болно. Энэ нь Д витамины дутагдлаас болох аж. Мөн нарны гэрэл багасч, хүнс хоол хомсдох нь нөлөөлнө.

Бүгд мулзарна

Дэлхийн хэт дулаарлаас болж, эр эм хүмүүсийн үс их унаж, мулзан болно.

Хүний чих нохойных шиг болно

Хэт их дуу чимээнээс болж, чихэнд олон нугалаа үүснэ. Яг л нохой шиг. Хүн юм сонсохын тулд чихээ өргөж, харин дуу чимээг багасгахын тулд доош буулгана.

Солиорол хэвийн үзэгдэл болно

Хүн жаахан солиотой, мэдрэлийн согогтой болно. Энэ нь хоол хүнсэнд агуулагддаг хортой бодисуудын нөлөө юм. Одоо ч гэсэн мөнгөн ус агуулсан хоол хүнс хэрэглэдэг хүмүүсийг та нэг ажаарай. Үргэлж амьсгалын аппарат зүүнэ Хорвоод хүүхэд мэндэлмэгц шууд тусгай аппаратад холбоно. Ингэснээр тэр амьдралын эхний хэдэн долоо хоногт амьд үлдэж, аажмаар бохир агаарт амьсгалж сурна.

Бөөрнөөс шээс бусагшаамал ялгарна

Бөөр шинэ ажилтай болно, өөрөөр хэлбэл шээснээс ус гарган авч, биед ус хадгална. Хүний биеэс шингэн ялгарахаа байж, шээсний хүчил ба хортой бодисуудаас бүрдсэн агшаамал гарна. Гэхдээ зарим эрдэмтэн хүний бие махбодид эдгээр өөрчлөлт гарахаас өмнө хүн төрөлхтөн мөхнө гэж зөгнөж байна.

Өөдрөг явах 25 зарчим

1. Сэтгэлийн их тэнхээтэй яв.

2. Хэн нэг нь Таныг ивээнэ гэж битгий найд. Өөртөө л найд. Бусдын хийснийг ажиглан өөрөө бие даан хий. Учрыг нь ухаарахыг хичээж оролд. Нягт нямбай, тэвчээртэй бай. Биеэ ажилдаа бүрэн дайчил.

3. Зорилготой байж түүндээ хүр. Дэмий зүйлд санаагаа бүү зовоо. Хий хоосон мөрөөдөлд битгий авт. Хийх зүйлээ төлөвлө. Саад учирвал юунаас болсоныг тунгаа. Тэгэхдээ олон юмны хойноос бүү хөөцөлд.

4. Найз нөхрөө зөв сонго. Инээсэн бүхэн нөхөр биш, уурласан бүхэн дайсан биш. Чамайг өөд нь татах нөхөр ол.

5. Төлөвлөгөөтэй ажилла. Маргааш юу хийхийгээ урьд үдэш нь төлөвлө. Удаан, олон жил хийх ажлаа ч төлөвлө.

6. Yгүй гэж зоригтой хэлж сур. Ингэх нь заримдаа эвгүй байдаг ч, үгүй гэж хэлж сураагүй урсгалаар явдаг хүн, өөдтэй явсан нь үгүй.

7. Өөрийгээ битгий чамла. Хувийнхаа шилдэг чанарыг улам бүр зүлгэн өнгө оруул. Би чадна гэж зориглож сур.

8. Муу зуршлаас бага багаар сал. Дутагдалаа шударгаар хүлээ. Өөрийгөө зэмлэж сур. Биеэ хуурдаг хүн бүтэлтэй явсан нь ховор.

9. Өдрийн аль цагт хамгийн их үр бүтээлтэй байдгаа мэдэж ав. Чухам тэр цагийг бүү үр. Амрах, хооллоход тэр цаг мөчийг бүү зориул. Цагаа зохицуулж сур.

10. Хийх гэж буй зүйлээ үнэхээр чухал эсэхийг өөрөөсөө асууж тунгаа.

11. Битгий цухалдаж бачимд. Хэнээс юунаас болов гэдгийг тунгаа. Ядарвал ажлаа хойш тавь. Санаа зовох хэрэггүй. Yе үе хөдлөх, босох, суух, явган явахыг хичээ.

12. Yнэхээр юм бүтээе гэвэл биеэ эрүүл авч яв. Эрүүл биед саруул ухаан оршдог нь хамгаас үнэн.

13. Сайн сайхныг мөрөөд. Гутранги үзэл сайн юманд хүргэдэггүй. Yүнээс ч их юм хийж чадна гэж өөрийгээ зоригжуулж бай.

14. Хийх зүйлээ зүрх алдалгүй барьж ав. Ажлаа хаанаас, юунаас эхлэхийг эхлээд бод. Дараа нь ямар аргаар хийхээ тунгаа. Хүнтэй элбэх бол түүнтэйгээ зөвлө. Бүтэх эсэхийг тооцоолж, үр дүнг шалгаж бай.

15. Та дарга ч бай, цэрэг ч бай хувийн хариуцлагаа ухамсарла.

16. Бусдыг ашигтай зүйлд урамшуулан ятга, зоригжуул. Тусал.

17. Хийх гэсэн ажлаа хойш нь бүү тавь. Нэн даруй хийж сур.

18. Бусдын үгийг нухацтай сонсож сур. Хүний хэлснээс хэрэгтэйг нь ав. Хэрэггүйг нь гээ.

19. Учрах бэрхшээл саадыг урьдчилан тооцоолж бай. Тэгвэл таны ажил бүтэмжтэй байх болно. Зорьсондоо хүрэхэд ч хялбар болно.

20. Мэдрэхүй зөн совиндоо хааяа ч гэсэн итгэж бай. Дан ухаанаар бүхнийг дийлэхгүй байх үе бий.

21. Даруу байж сур. Бардам зан, хулчгар шинж хүнийг өөдтэй болгосон удаагүй. Бусдын шүүмжлэлийг хүлээж авч сур. Энэ нь амжилт олохын үндэс.

22. Хийж байгаа зүйлээ хэцүү хүнд гэж хааяа бусаддаа ойлгуулж бай.

23. Хүнээс үг дуулах сайхан. Бусдыг магтаж, өөрийгээ магтуулахад муу нь юу байхав. Нөхөр чинь сайн ажиллаж байвал магт, дэмж, тусал.
.
24. Өөртөө их үүрэг, ачаалал хүлээж сур. Тэгвэл илүү ихийг бүтээнэ.

25. Тайван бай. Бусад чинь оволзож байсан ч тайван байж, гагцхүү зорьсноо хэрэгжүүлэхийг хичээж сур.

Танд амжилт хүсье.

Monday, September 13, 2010

Сагсан бөмбөгийн ДАШТ-ий Шилдэгүүд

Турк - 2010 ДАШТ амжилттай явагдаж өндөрлөлөө.

Тэмцээний шилдэг гарааны таван тоглогчоор : АНУ-ын довтлогч Кэвин Дурант, Литва шигшээгийн Лэйнес Клэйза, Туркын Хэдо Туркогли, холбон тоглогчоор Сербийн Теодосич, Төвийн тоглогчоор Аргентины Луйс Скола нар тодорсон байна.



Кэвин Дурантын хувьд ДАШТ-д 22.8 оноо, 6.1 самбараас бөмбөг авалт гүйцэтгэсэн бол хагас Финалд хамгийн их оноо буюу 38 оноо авсан байна. Шигшээ тоглолтонд 28 оноо авч багаа түрүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэсэн юм.

Туркын Хэдо Туркоглийн хувьд 12.3 оноо, 4.2 самбар, 4.3 оновтой дамжуулалт, мөнгөн медалийн эзэн болсон байна.

Аргентины Луйс Сколагийн хувьд Таван тоглолтонд 30+ оноо авсан үзүүлэлт үзүүлж, ДАШТ-ий явцад 27.1 оноо дунджилж, 7.9 самбар хийсэн бол Францын эсрэг тоглолтонд 37 оноо авсан юм.

Литвын довтлогч Лэйнас Клэйзагийн хувьд 19 оноо, 7 самбар дунджилсан бол хүрэл медалийн төлөө тоглолтонд 33 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт хийн багтаа чухал ялалтыг авчирахад нөлөөлсөн юм.

Сербийн холбогч Теодосичын хувьд 11.3 оноо, 5.6 оновчтой дамжуулалт гүйцэтгэн, Испаний эсрэг тоглолтонд хожлын 3н онооны шидэлтийн хийн багаа ялалтанд хүргэсэн юм.

Харин ДАШТ-ий MVP-ээр АНУ-ын шигшээ багийн довтлогч Кэвин Дурант тодорсон юм.

Тэрээр ДАШТ-ий явцад 22.1 оноо, 6.2 самбар хийн. Шигшээ тоглолтуудад багтаа хэрэгтэй оноог авчран багаа ялалтанд хүргэсэн юм.

АНУ 16 жилийн дараа Дэлхийн аврагыг эргүүлж авлаа.


Сагсанбөмбөгийн ДАШТ Турк-2010 тэмцээн амжилттай явагдаж өндөрллөө. 2010-08-28 наас 2010-09-12 ны хооронд Туркын Истампул хотноо Алтан медалийн төлөө АНУ-Турк, хүрэл медалийн төлөө Литва - Сербийн шигшээ багууд хүч хүзэн медалийн эзэд тодорлоо.


Улаанбаатарын цагаар 00.00 цагт эхэлсэн Литва - Сербийн тоглолт эхнээсээ ширүүхэн өрсөлдөөнтэй явагдаж Нэгдүгээр үе 23-22 харьцаатай дууссан бол, хоёрдугаар үед Литвачүүд давамгайллаа баталгаажуулж эхний хагасыг өөрийн талд эргүүлсэн юм. 3р үе мөн иймэрхүү жишигтэй явж Сербүүдийн тоглолт унтраад байлаа. Харин 4р үеийн дунд үеэс Сербийн тоглолт сэргэсэн ч хэдийнээ оройтсон байлаа. Ингээд тоглолт 99 - 88 харьцаатай Литвын ялалтаар өндөрлөлөө. Энэ тоглолтын шилдэг тоглогчоор Литва улсын тамирчин Лейнас Клэйза тодорлоо. Тэрээр энэ өдөр 33 оноо, 7 самбар, 4 оновчтой дамжуулалт гүйцэтгэсэн юм.

Дараагийн тоглолт аврагын төлөө АНУ - Туркын шигшээ багуудын хооронд болсон юм. Тоглолт эхнээсээ жигдхэн АНУ-ын давамгайлалтайгаар явагдсаар 81 - 64 харьцаатай дууслаа. Энэ өдөр ДАШТ-ий мэргэн бууч хэмээн хэлэгдээд байсан Кэвин Дурант 28 оноо, 5 самбар, 2 блок шотыг гүйцэтгэн багаа тэргүүллээ. Эсрэг багаас Хэдо Туркогли 16 оноо, 7 самбар хийлээ. Ингээд АНУ шигшээ 16 жилийн дараа Финалд шалгаран Дэлхийн аврага хэмээх эрхэм хүндэт алдарыг хүртлээ. Тэдний хувьд 1994 онд ДАШТ-ий Финалд шалгаран түрүүлж байсан юм.

Saturday, September 11, 2010

Чөлөөтийн эмэгтэй Дэлхийн аврагатай боллоо.

ОХУ-д Чөлөөт, сонгомол бөхийн насанд хүрэгчдийн ДАШТ болж байгааг үзэгчид, уншигчид та бүхэн бэлхэнээ сайн мэдэж байгаа билээ.

Эмэгтэйчүүдийн 59 кг-ийн жинд барилдаж буй ОУХМ, Азийн аварга С.Батцэцэг БНХАУ-ын Лан Жангийг ялан алтан медаль хүртлээ.

Тэрээр эхний тойрогтоо гоц мөргөж, дараагийн тойрогт Канадын Тонья Вербеекийг 10:5 -ын харьцаатай буулган авснаар шөвгийн наймд шалгарсан юм.

Улмаар Бразилийн Соуза Да Силва, xэсгийн аваргын төлөө Японы бөх Аяако Шода нарыг ялж,алтан медалийн төлөө Хятадын бөхтэй учраа таарч ийнхүү аваргын алтан медалийг хүртлээ.

Мэдрэгчтэй шинэ үеийн хулгана



2010 оны 09-р сарын 02-ны өдөр “Microsoft” компани шинэ бүтээгдэхүүнийхээ нээлтийг хийлээ. Гэхдээ энэ нь шинэ программ, үйлдлийн систем биш “Arc Touch” нэртэй компьютерийн хулгана. Шинэ үеийн хэмээн тодорхойлоод буй энэ “хулгана” мэдрэгчтэй, өөрийн хүссэнээр хэлбэрийг нь өөрчилж болдгоороо ижил төрлийн бүтээгдэхүүнүүдээс онцгойрч байгаа хэмээн мэргэжилтнүүд дүгнэж байна.

Хэрэглэгчид авч явахад авсаархан, гарт эвтэйхэн байх гэсэн шалгуураар компьютерийн хулганаа сонгодог. Тэдний эл шалгуурт төгс нийцэх бүтээгдэхүүн үйлдвэрлэхийг зорилгоо болгосон “Microsoft” компанийн зохион бүтээгчид “Arc Touch”-ийг хийсэн нь энэ аж.

Гэхдээ тус компани шинэ үеийн хулганаараа анхдагч болж чадаагүй. “Apple” компани “Magic Trackpad” хэмээх товчлуургүй төхөөрөмж үйлдвэрлэсэн нь “хулганыг” орлох чадвартай. Сонирхолтой нь, мэдрэгч бүхий “хулганыг” шинэ зууныхны хэрэглээ болж чадахгүй хэмээн зарим мэргэжилтэн үзэж байна.

Харин үүнд “Microsoft”-ын гэр ахуйн цахилгаан хэрэгслийн тасгийн ерөнхий менежер Бретт Острум “Компьютерийн хулганын хувьслыг эсэргүүцэж байгаа анхны тохиолдол биш. Гэхдээ хэрэглэгчид бүтээгдэхүүний гадаад хэлбэрээс илүү гарт эвтэйхэн байдлыг чухалчилдаг.

Тиймээс манай бүтээгдэхүүн амжилт олно гэдэгт итгэлтэй байна” гэсэн хариу өгчээ. AAA төрлийн зайгаар ажилладаг “Arc Touch”-ийн үнэ 70 фунт стерлинг байх бөгөөд ирэх арваннэгдүгээр сард худалдаанд гарах гэнэ.

Мэдээллийн эх сурвалж : www.mongolnews.mn

Секундын дотор гар утас цэнэглэх технологи боловсруулжээ

Францын Эрдэм шинжилгээний үндэсний төвийн мэргэжилтнүүд АНУ-ын Дрекселийн Их сургуулийн физикчидтэй хамтран электрон хэрэгслийг богино хугацаанд бүрэн цэнэглэх боломжтой шинэ технологи боловсруулав.

Цахилгаан цэнэгийг хэдхэн хоромд хуримтлуулж, хөдөлгүүрийг шаардлагатай энергиэр хангах конденсаторыг тэд зохион бүтээжээ. Энэ дэвшилт технологийг ашиглан долоо хоног дахин цэнэглэхгүйгээр ажиллаж чадах смартфон, эсвэл нэг хоногийн турш цэнэгээ барих зөөврийн компьютерийг зохион бүтээх боломжтой болсон аж.

Эрдэмтэд энэ конденсаторыг аль болох хямд өртгөөр үйлдвэрлэлд нэвтрүүлж олонд хүргэхийг зорьж байна.

Мэдээллийн эх сурвалж : www.mongolnews.mn

Турк - 2010 ДАШТ-ий Шигшээ тоглолт өнөөдөр


Турк 2010 Сагсанбөмбөгийн ДАШТ-ий Шөвгийн 8 тоглолтууд явагдаж дуусан шигшээ тоглолтонд тоглох багууд тодорсон билээ. Энэхүү тулаанд Турк - Серб, АНУ - Литва гэсэн учраа таараад байгаа билээ. Энэ удаад нилээн дээгүүр өрсөлдөн хэмээн яригдаж байсан Аргентины шигшээ НБА-ийн ганц одтой Литвагийн шигшээд дийлдсэн бол, Испаний шигшээ баг Сербийн шигшээ багт 3 онооны зөрүүгээр дийлдэн хагас шигшээ тоглолтоос хасагсдан юм.

Өнгөрсөн шөнө 5-8 байруудын төлөө өрсөлдөх эрхтэй болсон Испани - Словеныг илүүрхсэн бол, Аргентины шигшээ баг ОХУ-ын шигшээ багийг илүүрхэн Испанитай 5-р байрын төлөө өрсөлдөх эрхтэй болсон байна.

Дэлхийд Шилдэг гэдгээрээ гайхагддаг АНУ-ын шигшээ баг өнөөдөр их хариуцлагатай тоглолтыг Литвагийн шигшээгийн эсрэг хийх юм. Тэдний эсрэг Лейнис Клэйза ахлагчтай Литвачууд яахаас ч буцахгүй гэдэгт итгэлтэй байна.

Wednesday, September 1, 2010

Хичээлийн Шинэ Жилийн Мэнд хүргэе!(2010-2011)


2010-2011 оны Шинэ Хичээлийн Жилийн мэндийг Монголынхоо Нийт Эрдэмтэн багш, оюутан залуус, сурагчид та бүхэндээ хүргэн мэндчилж байгаадаа таатай байна. Ингээд амжилт бүтээлийн ургац болсон ЕБС, Их дээд сургуулийн оюутан залуус та бүхэндээ сурлага хөдөлмөр, урлаг спортын арвин их ургацтай байж юу сансан есөн хүсэл тань сэтгэгчлэн бүтэхийн өлзийтэй ерөөлийг өөд өөд нь өргөн дэвшүүлье!