This is default featured slide 1 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 2 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 3 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 4 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

This is default featured slide 5 title

Go to Blogger edit html and find these sentences.Now replace these sentences with your own descriptions.This theme is Bloggerized by Lasantha Bandara - Premiumbloggertemplates.com.

Saturday, January 30, 2010

Serena Williams Австралийн Нээлттэй Тэмцээнд түрүүллээ.


Австралийн Нээлттэй тэмцээн амжилттай явагдаж өндөрлөлөө. Олон шилдэг тоглогчид эхний шатуудад хасагдсан энэхүү өрсөлдөөнд Серена Уильямс Их дуулгын 12 дахь түрүүгээ, Рожер Феддер Их дуулгын 16 дахь түрүүгээ авч чадлаа.

Windows Vista Activation 2008


Таны суулгасан Vista идэвхжихгүй хүчинтэй хугацаа нь дуусах гээд зовоогоод байна уу.


Таньд ямар нэгэн асуудал тулгараад байна уу. Тэгвэл таныг Windows Vista Activation 2008 хүргэж байна. Таныг энэхүү асуудлыг дорхноо шийднэ. Таньд ямар нэгэн чирэгдэл учруулахгүй байх болно. Таньд амжилт хүсье!
Татах линк : http://share.gogo.mn/oJw6SPcwYY96211287164134/Activation.exe

Friday, January 29, 2010

You Tube Downloader 253b


You Tube Downloader 253b
Идэвхтэй уншигч та бүхэнийдээ You Tube Downloader-ийн 253b хувилбарыг хүргэж байна.

You Tube-ээс юм татах хүндрэлтэй байна уу. Тэгвэл энэхүү программыг суулгаснаар таны асуудал санаа зовох хэрэггүй болно. Та татаад ав тэгээд туршаад үз. Таньд амжилт хүсье! Бүү эргэлзээрэй.

Татах линк : http://share.gogo.mn/bjyhL47JUo72641264751902/YouTubeDownloaderSetup253b.rar

USB Disk Security 6.8 /NEW/


USB Disk Security 5.3.0.20

Та бүхэн өөрийнхөө КОМПЬЮТЕР-ийг ВИРУС гэж хөнөөлт дайснаас хамгаалах гээд нилээн их чармайж байгаа байх тийм учраас та бүхэндээ USBGuard Disk Security-ийн сүүлийн хувилбар болох USB Disk Security 5.3.0.20 -ыг татаж авч хэрэглэхийг зөвлөж байна. Надад бол их таалагддаг. Дажгүй хамгаалдаг гэж боддог шүү. Суулгаад тэгээд UPDATE-ийг нь хийхэд л Таны Антивирусын программтай хамт вирусээс давхар хамгаалаад л яваад байна. Амжилт хүсье!

Monday, January 25, 2010

"Office 2007" GOGO share,/NEW/


"Office 2007" GOGO share, Монгол хичээл

Office 2007 өргөн хэрэглээний программыг GOGO share дээрээс хамгийн хурданаар татаж аваад хэрэглэнэ үү. Ямар нэгэн программын алдаа мадаг байхгүй тул та бүхэн битгий эргэлзээрэй шууд сонгоход л болно. Баярлалаа.

Татах линк :
Татах 1
Татах 2
Татах 3
Татах 4
Татах 5
Татах 6

Блог маань нэг нас хүрчээ...



Цаг хугацаа ч харамсан сум шиг хурдан гэж үнэхээр үнэн үг юмаа. Нэг мэдэхнээ л яаж нээхийг нь мэдэхгүй нээгээд юу хийхүү гэж боддог байсан блог маань одоо Нэг жилийнхээ босгон дээр ирцэн байна. Үнэхээр энэ цаг хугацаанд янзан бүрийн зүйлийг л өөрийнхөө блогт хийж явлаа. Одоо та бүхэндээ би илүү улам идэвхтэйгээр сонирхолтой гоё гоё зүйлүүдийг хүргэж байх болно. Цаг хугацааг алдалгүй шуурхай мэдээ мэдээллийн хүргэхийн хичээх болно. Энэ нэг жилийн хугацаанд миний блогыг сонирхон үзэж байсан та бүхэндээ гүнээ талархаж байгаагаа илэрхийлэхийн ялдамд дахин дахин баярлалаа гэж хэлмээр байна.

Хүндэтгэсэн : Н.Мөнхбат ба Д.Амгалан

“ХАС” банкны Ч.Ганхуяг Монголын Оюутны Холбооны Ерөнхийлөгч боллоо.



Монголын оюутны холбооны ээлжит XI чуулга уулзалт өн гөр сөн Бямба гаригт “Сүнжин гранд” зочид буудалд боллоо. Чуулганд 147 их дээд сургууль, коллежийн оюутны зөвлөл, холбоог төлөөлсөн 250 гаруй төлөөлөгч оролцож, холбооны ерөн хийлөгч, дэд ерөнхийлөгчөө сонго сон байна. МОХ-ны Ерөнхийлөгчөөр “ХАС” банкны үүсгэн байгуулагч, “Тэнгэр санхүүгийн нэгдэл” ХХК-ий захирал, МАХН-ын шинэхэн гишүүн, Монгол улсын Ерөнхий сайдын зөвлөх Ч.Ганхуяг сонгогджээ. Харин дэд Ерөнхийлөгчөөр МУИС-ийн оюутны холбоо, оюутан конгрессийн тэргүүн Э.Эрхэмбаяр, МОХ-ны ажилтан Д.Батбаяр нар томилогдсон байна. Монголын оюутны холбоо тойрсон хэл, ам, “хэвлэлийн кампанит ажлын” учиг тайлагдаж, МОХ шинэ удирдлагатай болжээ. Монголын Лектор Төв зэрэг төрийн бус байгууллагууд хамтран Монгол улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн захиалгаар МОХ-ны удирдлагыг гартаа авч, “Оюутны тэтгэлэгтэй болох” зэрэг амлалтаас үүсч болох оюутны хөдөлгөөн, хямралаас хамгаалах арга хэмжээ авахаар ажиллаж байсан нь талаар болсон бололтой.

Утаатай тэмцэх талаар Эрүүл мэндийн сайд мэдээлэл хийв


УИХ-ын Төсөв, Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хороод 2010 оны нэгдүгээр сарын 12-ны өдөр хамтран хуралдаж нийслэлийн утаатай тэмцэх талаар хэлэлцлээ.

Хуралдаанд Эрүүл мэндийн сайд С.Ламбаа, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр, ШУА-ийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар мэдээлэл хийж, УИХ-ын гишүүд байр сууриа илэрхийлэв.
Мэдээлэл хийсэн, саналаа хэлсэн хүмүүс нийслэлийн утаа, агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрснийг тэмдэглэллээ. Улаанбаатарт 0-16 насны хүүхдийн дунд гарсан нийт өвчлөлийн 56 хувь нь тоосжилтоос үүссэн гэсэн судалгаа гарчээ. Жирэмсэн эхчүүдийн 10 хувь нь дутуу төрдөг болсон байна. Гаж хөгжилтэй хүүхдийн төрөлт нэмэгджээ. Хавдраар өвчилсөн 4200 тохиолдлын 8,2 хувийг уушигны хавдар эзэлжээ. Ингэж утаа, агаарын бохирдол монгол хүний эрүүл мэндэд гамшгийн хэмжээнд нөлөөлж буйг хуралдаанд оролцогчид ярьцгаалаа. Гэр хорооллыг орон сууцжуулах, гэрийг цахилгаанаар халаах гэх мэт саналуудыг тэд хэлж байсан юм. Утаатай тэмцэх ажлыг Ерөнхий сайд толгойлох ёстой, чадахгүй бол огцордог байя гэсэн байр суурийг зарим гишүүн илэрхийлэв. Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Л.Гансүх утаатай дайны стратегиар богино хугацаанд шуурхай тэмцэх хэрэгтэй гэж байв. Хуралдаанаас Засгийн газар хоёрдугаар сарын 1-ний дотор утаатай хэрхэн тэмцэх тухай санал боловсруулж УИХ-д ирүүлэх, зэсийн үнийн зөрүүгээс орох мөнгөнөөс энэ ажилд зарцуулах талаар байнгын хорооны тогтоол гаргахаар боллоо. Хуралдааны үед албаны хүмүүсийн дурдсан тоо баримтаас тоймлон дурдвал манай улсад жилд дунджаар 90.7 мянган хүн амьсгалын замын өвчнөөр өвчилж, тэдний эмчилгээнд нь 4.8 тэрбум орчим төгрөг зарцуулж байгаа ажээ. Нийт 36.4 мянган өвчтөнийг эмчлэхэд 2.4 тэрбум төгрөг зарцуулсан гэнэ. Эрүүл мэндийн сайдын хэлснээр дорвитой арга хэмжээ авахгүй бол 2015 онд агаарын бохирдлын улмаас 42 орчим мянган хүн өвчилж, таван тэрбум төгрөгийн зардал гарах тооцоо байгаа гэнэ. Нийслэлд амьдардаг хүүхдийн цусан дахь хар тугалгын дундаж агууламж ДЭМБ-аас тогтоосон хэмжээнээс илүү байгааг судалгааны дүн харуулжээ. Нийслэлд 2005-2008 оны байдлаар төрөлхийн гаж хөгжилтэй хүүхэд 1000 амьд төрөлтөд 3.78 болж өссөн үзүүлэлт гарчээ. Зүрх судас, хоол боловсруулах, төв мэдрэлийн тогтолцооны төрөлхийн гажиг илүүтэй байгаа гэнэ.Хамтарсан хуралдаанд нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Г.Мөнхбаяр мэдээлэл хийж Улаанбаатарын агаарын бохирдлын өнөөгийн байдлын тухай гишүүдэд мэдээлэн гэр хорооллыг барилгажуулах болон цэвэр түлшний асуудлаар гаргасан санал, дүгнэлтээ танилцуулав. Агаарын бохирдлын гол эх үүсвэр нь гэр хорооллын 154.6 мянга гаруй айл өрхийн хэрэглэдэг зуух, нийслэлийн гурван цахилгаан станц, 137 мянган авто тээврийн хэрэгсэл, 1.4 мянган бага, дунд оврын нам даралтын уурын зуух бусад хүчин зүйл аж. Эдгээр нь жилд зургаан сая тонн орчим түүхий нүүрс, 240 мянга гаруй метр куб мод шатааж, агаарт 260.0 мянга гаруй тонн хорт бодис цацдаг гэнэ. Нийслэлийн нэг иргэнд 243.6 кг хорт бодис ногдож байгааг тогтоожээ. Мөн жилд 98.5 мянган тонн тоосонцор агаарт ялгарч буй аж. Нийслэлийн гэр хорооллын айл өрхийн тоо жил бүр өсч, тэдгээрийн эзлэх талбай өмнөх оноос 1165 га буюу 17.9 хувиар нэмэгдсэн тоо байна. Жил болгон ашиглалтад шинээр орсон орон сууцны тоо нэмэгдсээр байгаа ч хөдөөнөөс хотод шилжин ирсэн өрхийн тоо түүнээс давж байгаа юм байна. Нийслэлд 2004-2009 онд 40.1 мянган айлын орон сууц ашиглалтад орсон ч хөдөөнөөс 221.1 мянган хүн буюу 52.6 мянган айл нүүн ирж, гэр хороололд суурьшжээ. Хотын дарга гэр хорооллыг барилгажуулах чиглэлээр 100 мянган орон сууц хөтөлбөрийн дагуу 2010-2015 онд нийслэлд 75 мянган айлын орон сууцны барилга барихаар төлөвлөж байгаа гээд энэ төслийг хэрэгжүүлэхэд 1.4 орчим их наяд төгрөг шаардлагатай байгааг хэллээ. Хагас коксжуулсан түлшний үйлдвэр байгуулахаар тооцоо судалгааг хийж энэ жил таван тэрбум төгрөг төсөвт суулгажээ. Жилд нэг сая тонн нүүрс баяжуулах үйлдвэрийг Багануурт байгуулбал Улаанбаатарт түүхий нүүрс оруулахыг 2011 оноос хориглох боломжтой юм байна. Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин гэрийг цахилгаанаар халаах туршилт амжилттай болж байгааг хэлсэн юм. Хуралдааны үеэр дурдсан тоо баримтаас үзвэл гэр хорооллынхны амьдрал тарчиг ч орон сууцанд амьдрагчдаас илүү зардлаар өвөлжиж, бүр байранд суугчдын дулааны мөнгөнөөс төлдөг юм байна. Гэр хорооллны нэг өрх өвлийн нүүрс, түлээнд 700 мянга орчим төгрөг зардаг байхад нэг өрөө байранд суугчид 120 мянга, хоёр өрөө байртай бол 180 орчим мянган төгрөг дулаанд зарцуулдаг байна. Байранд суугчдын нэг литр усны өртөг 10 мөнгө байхад нэр хорооллынхны худгаас зөөдөг литр ус нэгээс хоёр төгрөг. Цахилгаан станцууд дулааныг өөрийн өртгөөс нь хоёр дахин хямд, цахилгаанаа хоёр дахин өндөр үнээр зарж баланс барьдаг тул гэр хорооллынхон орон сууцны халаалтын зардлаас цахилгаанаараа дамжуулан төлөлцдөг аж. Утаанаас гадна гэр хорооллын бие засах газрууд хөрсийг ихээр бохирдуулж буйг хуралдаанд оролцогсод тэмдэглээд иймээс гэр хорооллыг барилгажуулах ажлыг шуурхайлах нь зүйтэй гэж үзлээ.

Цахим эрүүл мэндийн стратеги батлагдан гарлаа



Хүн ам нь таруу байршилтай, өргөн уудам нутаг дэвсгэртэй, дэд бүтэц сул хөгжсөн манай улсын хувьд эрүүл мэндийн салбарт мэдээллийн технологийг нэвтрүүлэн, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх нь хамгийн оновчтой хэлбэр юм.
Орчин үеийн мэдээллийн дэвшилтэт технологийг ашиглан хүн амд эрүүл мэндийн үйлчилгээг орон зай, цаг хугацаанаас үл хамааран чанартай, хүртээмжтэй, түргэн шуурхай хүргэх эрхэм зорилго бүхий “Цахим эрүүл мэнд стратеги” Эрүүл мэндийн сайдын 2009 оны 12 дугаар сарын 31-ны өдрийн 450 тоот тушаалаар батлагдаад байна. Уг стратеги нь эрүүл мэндийн салбар дахь мэдээллийн технологийн хөгжлийн чиг хандлагыг тогтоож, хэрэгжүүлэх үйл ажиллагааг нарийвчлан тусгасан бодлогын цогц баримт бичиг бөгөөд 2010-2014 онд хэрэгжих юм. Баримт бичгийг эндээс http://www.moh.mn/downloads/eHealth450.pdf үзнэ үү.

Sunday, January 24, 2010

Ёкозүна Д.Давгадорж 25 дахь түрүүгээ авлаа.


2010 оны 01-р сарын Кюүшү башё 01-р сарын 10-24-ны өдрүүдэд амжилттай зохион байгуулагдаж өнөөдөр дуусч байна. Энэ тэмцээнд Их сумо дахь 25 дахь түрүүгээ авах төлөө Д.Давгадорж, 12 дахь түрүүгээ авахын төлөө М.Даваажаргал, 2 дахь түрүүгийнхээ төлөө Харумафүжи нараар толгойлуулсан 42 сумоч өрсөлдөөн ширүүхэн өнгөрч дууслаа.

Wednesday, January 20, 2010

"ALL STAR"-ын Slum Dunk-д оролцох нэрс тодорхой болжээ.


НБА-ийн 2010 оны ALL STAR-ийн тэмцээн Даллас хотноо 2010 оны 02-р сарын 13-14ны өдрүүдэд болохоор төлөвлөгдсөн билээ. Алл Старын хоёрдахь өдрийн Цагирган дээрээс довтлох тэмцээнд Өнгөрсөн жилийн аврага Нэт Робинсон (NYN),Жералд Уоллис (Чарлот), Шанон Броун (ЛАЛ), Эрик Гордон (ЛАК), Демар Деразон нар орох нь тодорхой болсон байна. Ингээд шинэ залуусын ямархуу амжилт үзүүлэхийн харцгаая.

Харин бусад Уран залалт, 3 онооны шидэлт нарт оролцох хүмүүсийн нэр хараахан тодорхой болоогүй байна.



Tuesday, January 19, 2010

Хацу башёг Асашёорюү, Хакухо,Баруто нар тэргүүлж байна.



2010 оны анхны башё Хацу-д Монголын сумочид өнгөтэй урамтай сайхан барилдаануудыг үзүүлж байна. Тэр дундаа Хоёр аварга, Озэки Харумафүжи нарыг онцлох нь зүйтэй байх. Харин тэдэнтэй мөчөөгөө өгөлгүй өрсөлдөж байгаа Сумоч бол яах арга Эстони бөх Баруто юм. Түүний хувьд Хакухо аваргыг унагааж анх удаа Ёкозүна цолтонг давж үзсэн юм.

Macro хөврүүлэгч программ /NEW/




Та бүхэний өдөр тутмын хэрэглээний Office-ийн Word 2003,2007 дээр хийсэн файл чинь үсэг нь танигдахгүй тохиолдол гарвал үүнийг ашиглаарай. Ашиглахад хялбар тул та битгий санаа зовоорой. Таньд би хийх зааврын зургийг хавсаргаж байна. Харин шаардлага гарвал энд асуултаа бичиж хариулт авч болно.


WinRar 4.1.65.exe /NEW/


WinRar 4.1.65 программыг та бүхэндээ хүргэж байна. Та бүхэн хэрэглээд үзээрэй. Таны сэтгэлд бүрэн дүүрэн нийцэх болно.Би үүнийг хэрэглэх маш их дуртай. Та бүхэнд өөр хэрэгтэй программ байвал хэлээрэй би боломжоор олоод тавих болно.


Татах

Sunday, January 17, 2010

Хакухо vs Баруто 2010.01 7 дахь өдөр




Saturday, January 16, 2010

Чонын тухай...




Цөөвөр чоно (Cuon alpinus) Махан идэштэн багийн хөхтөн амьтан бөгөөд Cuon төрлийн цорын ганц зүйл. Монгол Улсын Улаан номонд орсон, Монголд устаад байгаа, нэн ховор, дэлхийн хэмжээнд ховордсон зүйл.
[Засварлах]Дэд зүйлүүд
Хүлээн зөвшөөрөгдсөн гурван дэд зүйлтэйгээс гадна өөр зүс, хэмжээтэй гэсэн үндэслэлээр хэд хэдэн өөр дэд зүйлийг санал болгосон ажээ.[3]

Cuon alpinus alpinus : adustus, antiquus, clamitans, dukhunensis, fumosus, grayiformis, infuscus, javanicus, laniger, lepturus, primaevus, rutilans популяцууд багтана.
alpinus: зүүн Орост (Саяны нуруунаас зүүн тийш), үүний дотор Хар мөрөнд тархсан.
adustus: хойд Мьянмар, Энэтхэг-Хятадын хойгт тархсан.
dukhunensis: Энэтхэгийн Ганга мөрнөөс урагш тархсан.
fumosus: Монгол, Хятадын Сычуанд тархсан
infuscus: өмнөд Мьянмар, Малайз, Тайланд, Вьетнамд тархсан.
javanicus: Индонезийн Ява аралд тархсан.
laniger: Кашмир, өмнөд Түвдэд тархсан.
lepturus: Хятадын Янгцзы мөрний урдуур.
primaevus: Балба, Сикким, Бутанд тархсан.
sumatrensis: Индонезийн Суматра аралд тархсан
hesperius: зүүн Туркестан, өмнөд Сибирь, баруун Хятадад (Алтай, Тяньшань) тархсан.

Саарал чоно (Canis lupus) буюу чоно Чонынхон овгийн зэрлэг зүйлүүд дундаа хамгийн том биетэй зүйл. 300 мянга орчим жилийн өмнө Хожуу Плейстоценийн үед үүсч, мөстлөгийн үеийг давсан.[1] ДНХ-ийн дараалал болон генетикийн шилжилтийн судалгаанаас үзэхэд саарал чоно гэрийн нохойтой (Canis lupus familiaris) гарал нэгтэй болох нь тогтоогджээ. Энэ дүгнэлтийн зарим хэсэг эргэлзээтэй байгаа боловч ерөнхийдөө батлагдаад байгаа юм. Саарал чонын нэлээн олон дэд зүйл тогтоогдсон боловч, яг хэдэн дэд зүйл байгаа нь мөн л маргаантай байгаа ажээ. Саарал чоно экосистемдээ дээд түвшний мах идэштний байр суурь эзэлдэг. Чонынхон овгийн орчиндоо илүү дасан зохицомтгой зүйлүүдтэй адил биш ч, ой мод, цөл, уул, тундр, тайга, хээр, тэр байтугай хотожсон бүс нутагт хүртэл тархдаг.[2]
Нэгэнтээ Еврази, Хойд Америкийн ихээхэн хэсэгт элбэг тархацтай байсан саарал чоно өдгөө хүний түрэлтээс болж энд тэнд устсаар хуучин эзэлж байсан нутаг дэвсгэрийнхээ тун өчүүхэн хэсэгт амьдардаг болжээ. Гэсэн ч саарал чонын нийт тоо толгойг харгалзан үзсэний үндсэн дээр Олон улсын байгаль хамгаалах холбооноос устах аюулгүй гэж үзсэн. Одоо чоно зарим нутагт хамгаалагдсан бол зарим нутагт спорт агнуурын амьтанд тооцогдсоор байгаагийн зэрэгцээ, малын дайсан хэмээн агнах явдал бий.
Хүн, чоно хоёр зэрэгцэн оршдог нутагт чоныг домог, үлгэрт сайнаар ч муугаар ч олонтаа дүрсэлдэг.

ATL 102 vs Suns 101




ATL 102 vs Suns 101